Италийн С.Гожа эцсийн мөчид ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Италийн С.Гожа эцсийн мөчид ялалт байгууллаа

Италийн С.Гожа эцсийн мөчид ялалт байгууллаа

Уулын цанын эмэгтэй даунхилл төрлийн сүүлчийн гараа өчигдөр /2018.03.14/ Шведийн Оред боллоо. Тус гараанд олимп, дэлхийн аварга АНУ-ын Л.Вонн 55.65 сек-н амжилтаар түрүүлсэн. Түүнтэй хамт медалийн тавцанд Пёнчаны олимпийн аварга С.Гожа болон АНУ-ын Э.МкКеннис нар гарсан.

Дэлхийн цомын даунхилл төрлийн ялагчийн төлөө Л.Вонн болон С.Гожа нарын дунд гол өрсөлдөөн өрнөж байсан. Л.Вонны хувьд дэлхийн цомын даунхилл төрөлд нийлбэр дүнгээр 8 улирал түрүү байр хүртсэн. Харин С.Гожагийн хувьд өнгөрсөн улирлын даунхилл төрөлд нийлбэр дүнгээр дэд байранд шалгарч байсан бөгөөд ийнхүү анх удаагаа нийлбэр дүнгээр ялагч болж байна. С.Гожа энэ онд хүчтэй өрсөлдөгч Л.Вонныг 2 удаа ялж байна. Пёнчаны олимпийн даунхилл төрөлд С.Гожа алтан медаль хүртсэн бол Л.Вонн хүрэл медаль хүртсэн бол дэлхийн цомд мөн С.Гожа алтан медаль хүртлээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж