“Антибиотик эмийн зохистой хэрэглээ”сэдэвт эмийн санчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо | News.MN

“Антибиотик эмийн зохистой хэрэглээ”сэдэвт эмийн санчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

“Антибиотик эмийн зохистой хэрэглээ”сэдэвт эмийн санчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

“Антибиотик эмийн зохистой хэрэглээ”сэдэвт эмийн санчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Дархан-Уул аймгийн ЭМГазраас “Антибиотик эмийн зохистой хэрэглээ” уриан дор зохиогдож буй эмийн санчдын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 03 сарын 13-ны өдөр  зохион байгууллаа.

Антибиотик эмийн замбараагүй хэрэглээг зогсоох, эмийг жороор олгох, иргэдийн мэдлэг хандлагыг өөрчлөх талаар мэдээллүүдийг өгөх, эмийн сангийн статистик үзүүлэлт, эрсдэлийн үнэлэгээ, зөрчлийн тухай хууль болон хөнгөлөлттэй үнийн жороор олгодог эмийн журмыг чанаржуулах талаар илтгэл мэдээллүүд тавигдсан тус зөвлөгөөнд нийт 56 эмийн сангийн эрхлэгч, эм зүйч нар оролцлоо.

ЭМГ болон хувийн хэвшлийн эмийн сангуудын хооронд хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэж удахгүй гарын үсэг зурж баталгаажуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Зөвлөгөөнд оролцогчид үр дүнтэй, ач холбогдол өндөр сайхан үйл ажиллагаа болсонд талархалтай байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж