“Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар санаачлан өнөөдөр /2018.03.15/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман сар гаруйн хугацаа өнгөрч буй. Гэвч дээрх хуулийн хэрэгжилттэй холбогдуулан иргэд, төрийн байгууллагуудаас гомдол санал олонтаа ирэх болсон байна.
Тухайлбал, алслагдсан боомтод зөрчил гарахад холбогдогчийг прокурорын хяналтад оруулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд аймгийн төвд хүргэхэд 200-300 км автомашинаар явдаг. Товчхондоо 50 мянган төгрөгийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд 500 мянган төгрөгийн зардал гаргах хэмжээний хүндхэн нөхцөлд Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж байна гэдгийг Гаалийн байгууллагын холбогдох албан тушаалтан хэллээ.
Мөн зарим хилийн боомтуудын орчимд буудал, хоолны газар байдаггүй аж. Үүнээс болж, зөрчил гаргасан иргэнийг зөрчлийг илрүүлсэн гаалийн байцаагч асуудал нь шийдэгдтэл гэртээ хооллож, байлгахаас аргагүй болдог.
Үүнээс гадна хэрэг бүртгэл хийхэд 40-50 хуудас материал болдог. Эргээд энэ нь зардалгүй байгууллагад нэрмээс болдог байна.
Жолоочийг давхар торгож байгааг яах вэ?
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч осол гаргасан тохиолдолд даатгалын байгууллага болон Замын цагдаагийн газарт дуудлага өгдөг. Дуудлагын дагуу ирсэн замын цагдаа тухайн жолоочид гаргасан зөрчилд нь тохирсон торгууль тавьдаг.
Харин жолооч ослоос бий болсон хохирлоо барагдуулахын тулд даатгуулсан даатгалын компанидаа хандахад цагдаагийн нотолгоо шаарддаг аж. Шаардлагынх нь дагуу даатгуулагч цагдаа дууддаг. Гэвч цагдаа жолоочид торгууль тавьснаар давхар торгуулдаг болжээ.
Тэр бүү хэл автомашинаа өөрийнхөө гражаас гаргах гэж байгаад гупрээ хагалж, даатгалын байгууллагад хандан хохирлоо төлүүлье гэхэд бас л нотолгоо шаарддаг. Энэ мэтчлэн олон асуудал үүсэж байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хөндлөө.
Харин цагдаагийн байгууллагын албан тушаалтны тайлбараар бол хүний амь нас хохирсон эсвэл биед нь гэмтэл учруулаагүй /жижиг хэмжээний зөрчлийг/ бол даатгалын байгууллага тухайн даатгуулагчаас нотолгоо шаардах шаардлагагүй. Хохирлыг нь барагдуулах бүрэн боломжтой. Хуульд энэ чиглэлийн зохицуулалт бүрэн туссан. Харамсалтай нь, энэ зохицуулалтыг даатгалын байгууллагууд хэрэгжүүлдэггүйгээс иргэд давхар торгуулж байгаа тухай гомдлыг тавих болсон аж. Цаашид иргэд ийм асуудлаас гарах гарц нь даатгалын компанитай гэрээ байгуулахдаа энэ асуудлыг зааж өгөх. Өөрөөр хэлбэл, жижиг зөрчлөөс үүдэлтэй хохирлыг нөхөн төлүүлэх бол цагдаагийн нотолгоо шаардахгүйг гэдгийг зааж өгөх нь чухал гэдгийг албаны хүн зөвлөлөө.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд гарч байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох вэ гэдэг шийдэл гарц хайж байгаа юм’ гэдгийг энэ үеэр тодотгосон юм.
Г.ДАРЬ
Зочин 2018-03-15 202.180.220.172
Гудамжиндаа баагаад, хогоо хаа тааралдсан газраа хаяад, машинаараа хаа дуртай газраа явах дуртай хөдөөний мангарууд оркуудаа дэг журамтай хотод амьдарч чадахгүй хэнд ч захирагдахгүй баймаар бол нутагтаа очиж амьдар.
иргэн 2018-03-15 121.160.189.97
даатгал гэдэг хувь хүний л асуудал шүү дээ.Заавал даатгуулах шаардлагүй.Хөгжил ухамсартай улс оронд бол байх ёстой чухал зүйл юм.
Зочин 2018-03-15 103.57.94.182
Mungun torguulaasaa iluu bichig tsaas ni tsag avch ulam tuvegtei boljee
Зочин 2018-03-15 27.123.214.113
НЭГ МУУ ЗАМАСКНЫ МӨНГӨ Л ГАРГАДАГ Ш ДЭЭ ДААТГАЛУУД НӨГӨӨ ЗАМАСКА ЗУН ХАЛЖ ӨВӨЛ ХӨЛДӨӨД ТАРАА ТАНИУЛНА. ХҮҮХЭД БӨМБӨГ ӨШИГЛӨХӨД Л ЗАМАСКА НЬ ХАГАРНА. ТЭГЭЭД ТЭР ХҮҮХЭДТЭЙ ХАРИУЦЛАГА ЯРИХ УУ. ӨВӨЛ ХАЛТИРГААН ДЭЭР ЗАМАСКАТАЙ ГУПЕР ЛУУ ЗӨӨЛХӨН МӨРГӨХӨД Л ЗАМАСКА ТАРАА ТАНИУЛНА. БУУЖ ИРСЭН НӨХӨР ТАНАЙХ ЗАСВАРТАЙ ХАГАРХАЙТАЙ БАЙСАН ГЭЭД БУЛТАХ ГЭНЭ. ЗА ТЭГЭЭД МАШИНАА ЭЗЭНГҮЙ ОРХИЧИХСОН БАЙХАД ИЙМ ЯВДАЛ БОЛВОЛ ХОХИНО БОЛООЛ ҮЛДЭНЭ. УУЛ НЬ СЭВГҮЙ ГУПЕР ХЭР БАРГЫН ДЭЛСЭЛТЭНД НЬ АЛЗАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ДААТГАЛУУД ИНГЭЖ Л ХОХИРОЛ БАРАГДУУЛДАГ.
Зочин 2018-03-15 202.179.31.79
үнэхээр асуудалтай хууль.20 000 аар торгох гэж зөндөө хуудас цаас новшийн их цаг зарцуулна.бүх юм цахимжаад хөгжиж бхд манайхан цаасан бөмбөг үйлдвэрлээд.мулгуу
Зочин 2018-03-15 103.9.88.210
Балиай хуулиа болоич ээээ
Зочин 2018-03-15 103.9.88.210
Автомашины даатгал энэ хуулиар утгагүй болоод байна цагдаагийн тодорхойлолт шаардахгүй гэдгийг хуулиндаа тусгайлан зааж өгөхгүй бол иргэдийг ихээр хоироож байна
Ganbaa 2018-03-15 27.123.214.103
Ene daatgaluud bol mungu huulegchid shu de. Hohirol baragduulahch gj de baahan shaardlaga, zarlaga, garlaga boldog shu de
zochin 2018-03-15 49.0.152.66
hunii mashind gemtel ucgruullaa daatgal duudlaa mongo gargahgui ooriin zasvariin gazar zasvarlana hohirson jolooch belen mongo avahiig shaardana nomin daatgal mongo ogohgui manaih zasvartai tendee yanzluulna geh hurdhan salahiin tul uchiruulsan hohirliin mongiig ooroosoo baragduultal tsagdaagaas 5 onoo hasaj 100000 myangan togrogiin torguuli nogduulah ene bol jinhene zavhral shuudee !!!!!!!!!!!!!!
Зочин 2018-03-15 150.129.142.227
ТЭНЭГ ХУУЛЬ ӨӨРСДӨӨ БАТАЛЧИХААД ЗА ТЭР Ч ЯАХ ВЭ ХУУЛЬ БАТАЛЖ АВСАН 20 САЯ ТӨГРӨГИЙГ ЯАХ БОЛЖ БАЙНА ХОГ БОЛГОЖ БАЙГАА ЮМ УУ ТЭГЭЭД Ч ХУУЛЬ ИХСЭНЭ ГЭДЭГ ПДАРАНГУЙЛЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ГЭДЭГ ШҮҮ
AN namiin balag 2018-03-15 202.21.116.2
Zurchliin nertei teneg huuli gargasan umnuh parlamentiin balag. ehleed sudalgaagaa sain hiij bai malnuud
Болсон явдал 2018-03-15 27.123.212.139
20-92 БУЛ дугаартай машин эсрэг урсгал сөрж гүйцэж түрүүлэхдээ гупер шүргээд хагалсан, зугатсан. Цагдаа дуудаад, хэмжилт хийлгэсэн. Гэтэл 5 оноо хасуулж торгуулахаа шахсан. Даатгалаас цагдаагийн тодорхойлолт шаардсан. Ажил ихтэй болохоор бөөн явдал чирэгдэл болохоос залхаад цагдаагаас үнэмлэхээ аваад, гомдолгүй гээд салав. Даатгал ашигтай ажиллаж байгаа. Хичнээн олон жолооч нар тохиролцоод салж байгаа бол?
zochin 2018-03-15 43.228.130.236
iim huuli gej baihuu yaj ch bodson 50 g olhiin tuld 500 g zardag
eruul ulsuud huuli bataldag bizde irva um boliuulah heregteishd
Гоё 2018-03-15 64.119.27.162
Гоё доо гоё до зөрчлийн хууль гарсан да да гарсан даа ха ха ха
Зочин 2018-03-15
МАН угаасаа Тэмүүжингийн эрүүгийн хуулийн шинэчилсэн хувилбарыг устгах гэж энэ зөрчлийн хууль гээчийг гаргасан юм чинь ямар олигтой юм байгаа аж даа.