АПУ компани их хотын залуусын хүсэн хүлээдэг Update your choice Metro trend шоуг өнгөрсөн бямба гарагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж энэ зуны шоу ертөнцийн тэсрэлтийг хийлээ. АПУ компаниас уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү шоу нь “Сонголтоо өөрчилье” уриан дор зохион байгуулагдаж, их хотын шинэ хэмнэл, хотын соёлыг түгээж, жил бүр шинэ өнгө, шинэ шийдэл, олон сюрпризээр дүүрэн байдгаараа онцлогтой. Үндэсний Соёл амралтын хүрээлэн АПУ компани хамтран залууст тохь тухтай байлгах бүхий л орчинг бүрдүүлж чаджээ. Энэ өдөр дуучин Болд, Рокет Бэй, амьд хөгжмийн хамтлагууд, Монголын рок, попын алдартнууд хүрэлцэн ирсний зэрэгцээ Москвагаас энтертаймент баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж шоуг жинхэнэ утгаар нь сонирхолтой болгож чадсан юм. ОХУ-аас ирсэн багийг танилцуулахад Москвагийн ялдам шаргал үст бүжигчин охидын уян налархай “Go go dance” бүжиг, DJ Соник болон 3 метрийн “өндөр хүн” галан шоу, этгээд содон үзүүлбэр, Сингапураас ирсэн DJ, Лас Вегасын хөтлөгч гээд шоу тэр чигтэ залуусыг хуйлруулж байв. ҮСАХ үүднээсээ авахуулаад өнцөг булан бүртээ сюрприз дүүрэн байж тэр аяараа рок попын алдартнуудын дуу, хөгжим, их хотын дэгжин залуусын хөлд дарагдсан юм.
Update your choice шоуны үеэр Үндэсний манлай үйлдвэр АПУ тухайн жилийнхээ шинэ брэндийг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад тус компани үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 35 жилийг ардаа үдэж буй Монгол орны нэрийн хуудас болж дипломатч хүмүүсийн гол хэрэглээ болж байсан Экспортын цагаан архиа шинэчлэн танилцуулсан юм. Хэрэглэгчдийн дунд “Экс” хэмээн алдаршсан тус брэндийн шошгыг орчин үетэй нийцүүлэн улам дэгжин болгохын зэрэгцээ Монголд анх удаа 500 кратын зургаан давхар алмаазан шүүлтүүрээр шүүсэн шинэ Экс брэнд шинэчлэгдэн гарснаа ийнхүү танилцуулсан юм. АПУ компанийн энэхүү шоугаараа зөвхөн брэндээ сурталчлах биш залуустаа хотын соёлыг түгээх, шинэ хэв маягийг тодорхойлох, цаашлаад дэлхийн хөгжилтэй хотуудад зохиогддог шоу арга хэмжээг тэр жишигт зохион байгуулсаар ирсэн. Ингээд Update your choice шоунд ирсэн залуусын сэтгэгдлийг толилуулъя.
Австралид суралцагч оюутан М.Солонго: АПУ компани Монголын залуусын юу хүсч байгааг хамгийн сайн мэддэг
– “Update your choice” шоунд өмнө нь ирж байсан уу. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Өмнө нь би ирж байгаагүй ээ. Үнэхээр тасархай сайхан шоу болж байгаад сэтгэл их өндөр байна. Ийм сайхан шоуг залуучууддаа зориулан зохион байгуулж буй АПУ компанийн хамт олонд үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Хэдийгээр би анх удаагаа ирж байгаа боловч үнэхээр гайхалтай мэдрэмжийг эндээс мэдэрч байна.
– Ирсэн дуучид, бүжигчид гээд маш олон гайхалтай үзүүлбэрүүд энд байна?
-Энд орчныг АПУ-гийн хамт олон үнэхээр сайхан бүрдүүлсэн байна. Бас бүжигчид, загвар өмсөгч охид үнэхээр хөөрхөн гоё байлаа. Түүнээс гадна тохижилт нь их таалагдаж байна. Их мэдрэмжтэй сайхан тохижуулжээ. Олон тайз засч, залуучуудад зориулсан сюрприз дүүрэн хөтөлбөр хийсэн нь их таалагдаж байна. Бид үүдээр нь орж ирэхэд л ёстой хэлэх үг олдохгүй байсан.
-Тэгвэл АПУ компанийн хамт олонд хандаж юу гэж хэлэх вэ?
-Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Та нар бол Монголын залуусын юу хүсч байгааг мэдэрдэг хамгийн шилдэг компани шүү гэдгийг хэлмээр байна.
-Дараа жилийн Update your choice шоунд дахин ирэх үү?
-Тийм ээ. Заавал ирнэ. Тэр шоуг залуучууд бид тэсэн ядан хүлээж байгаа шүү гэдгийг АПУ-гийнханд хэлмээр байна.
“Ньютел” компанийн маркетингийн мэргэжилтэн Б.Батмөнх:Шоу бүр АПУ-гийнх шиг байгаасай
-АПУ компанийн энэ үдшийн шоуны талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үнэхээр сайхан байна. Хамгийн гол нь энэ шоуны үеэр залуучууд соёлтой хэрэглээг хэрэглэж сурсан гэдгээ харуулж байна шүү дээ. Учиргүй согтсон хүн ч харагдахгүй байна. Хүрэлцэн ирсэн хүмүүс нь харьцангуй соёлтой байна. “Update your choice” бол маш зөв арга хэмжээ гэж би хэлмээр байна. Энд тэд өөрсдийгөө учиргүй сурталчилсан зүйл алга. Шоу бүр ийм байдаг бол сайхан байна.
-Үзүүлбэрүүдээс нь яг юу нь таалагдаж байна вэ?
-Рокет Бэй-ийн дуунууд их таалагдлаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнд залуусын цагийг зөв боловсон өнгөрүүлэх ийм төрлийн шоу арга хэмээ цаашид зохион байгуулагдаж байгаасай гэж хүсч байна.
-АПУ-гийн хамт олонд хандаж юу гэж хэлэх вэ?
-АПУ-гийн Маркетингийн албаны залуучууд мундаг шүү гэж хэлмээр байна. Залуучуудын төлөө байнга зөв соёлтой хэрэглээг сурталчилдаг энэ хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
АПУ компанийн Маркетингийн менежер Тэмүүлэн: “Update your choice” залуусын хүсэн хүлээдэг шоу болж чадсан
-АПУ компанийн “Update your choice” шоу залуучуудын сэтгэлд их хүрсэн нь харагдаж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ жилийн “Update your choice” шоу маань Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Залуустаа зориулан бүх зүйлсийг шинэ содон, сюрприз дүүрэн байхын төлөө АПУ компани, ҮСАХ хичээн ажиллалаа. Манай шоуны арын албанд маш том баг ажиллаж олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн учраас залуусын сэтгэлд илүү их хүрсэн бизээ. Энэ удаагийн шоуны онцлог гэвэл, Москвагийн шилдэг DJ, энтертаймэнт үзүүлбэрүүд, gogo dance бүжгийн охид гээд бүхэл бүтэн шоуны багийг ОХУ-аас урьж авчирсан. Монголдоо анхдагч гэдэг утгаараа манай энэ шоу ихээхэн онцлогтой байна.
-Танай компани жил бүр шоу ертөнцөд тэсрэлт хийж энэхүү шоугаа зохион байгуулдаг. Шоуныхаа гол зорилгыг тодорхойлооч?
-“Update your choice” шоугаар бид хамгийн гол нь хотын залуустаа соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, цаашлаад дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишгээр шинэ содон бүхнийг залуустаа цаг алдалгүй мэдрүүлж дэлхийн шоу ертөнцийн чиг хандлагыг эх орондоо хөгжүүлэх, дэлхийтэй хөл нийлж алхахыг зорьж байна.
-Харин залуучуудын хувьд сэтгэгдлээ та бүхэнд хэрхэн илэрхийлж байна вэ?
-Залуучууд маань соёлтой сайхан зугаацаж, цэнгэж чаддаг болсон нь эндээс харагдаж байна. Энэ л залуучуудаас бидэнд өгч байгаа бэлэг гэж ойлгож байна. Тиймээс залуучууддаа “Соёлтой хэрэглээг төлөвшүүлцгээе” гэж уриалмаар байна.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү