К.Возняцки тэмцээнээ өндөрлүүллээ | News.MN

К.Возняцки тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

К.Возняцки тэмцээнээ өндөрлүүллээ

К.Возняцки тэмцээнээ өндөрлүүллээ

Энэ оны Австралийн нээлттэй тэмцээний цомын эзэн, дэлхийн чансааны №2 Данийн Каролина Возняцки Индиан Уэлльс тэмцээний 4-р шатнаас хасагдлаа. Тэр 4-р шатанд Оросын 20 настай залуу теннисчин Д.Касаткинад 4-6, 5-7 харьцаатай хожигдсон байна.

К.Возняцки Орос теннисчин Д.Касаткинад энэ онд 2 дахь удаагаа хожигдож байна. Өнгөрсөн 1 сарын 29-нд Оросын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн цом тэмцээний дунд шөвөгт хоёр теннисчин учраа таарч тоглоход Д.Касаткина 7-6, 6-3 харьцаагаар буулган авч байжээ. К.Возняцкиг буулгаж авсан Д.Касаткина дунд шөвөгт Германы А.Кербертэй тоглоно.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж