Дулааны шугамаас эрэгтэй хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Дулааны шугамаас эрэгтэй хүний цогцос олджээ

Дулааны шугамаас эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байх дулааны шугамаас хоёр хүний цогцос олджээ. Тодруулбал, хүний цогцос байна гэсэн мэдээллийг нэгэн иргэн онцгой байдлын албанд өгчээ.

Дуудлагын дагуу өчигдөр /2018.03.14/ Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 4.5 км зам туулан 16:43 цагт очиж, 07 минут ажиллаж цогцсыг гаргаж ирсэн байна. Ингэхэд нас бараад удаж муудсан, нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцос байжээ.Тиймээс цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж