73 настай дэлхийгээр аялагч

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

73 настай дэлхийгээр аялагч

73 настай дэлхийгээр аялагч

Тэтгэвэртээ гарсан багш 73 настай Ци үүргэвч үүрэн дэлхийгээр аялах замыг сонгосон нь Хятадын цахим ертөнцөд олон сая дагагчтай болжээ.

Цахим сүлжээнд оруулсан түүний видео бичлэгийн дараа тэтгэвэртээ суусан өндөр настай хүмүүс үр ачаа харж, асрах үүрэгтэй гэдэг Хятад уламжлалтай холбоотой маргаан хүртэл дэгдсэн байна. Учир нь орчин үеийн цахим хэрэглэгчдийн дийлэнх нь тэтгэвэртээ суусан өндөр настнуудад үр ач нараа харж, асрахаас өөр чухал зүйл байх ёсгүй гэдэг уламжлалт үзлээс өөр бодолтой байгаа ажээ.

Хатагтай Ци цахим сүлжээнд оруулсан видео бичлэгт  өөрийгөө бүх л насаараа аялж байгаа бөгөөд Европ, Хойд Америк болон Азийн улс орнуудаар аялсан тухайгаа хүүрнэсэн байна.  Хатагтай Ци одоо Хятадын зүүн өмнөд нутгуудаар оюутнуудтай хамт аялж, дотуур байранд байрлаж байгаа бөгөөд ингэж аялах нь хямд төсөр бас зугаатай байдаг хэмээн ярьсан байна.

Шинэ газар үзэж, шинэ хүмүүстэй танилцах нь түүний аяллын хамгийн чухал зүйл хэмээн Ци ярьдаг байна. Ци хатагтайн ээж одоо 92 настай, амьд сэрүүн хэвээр бөгөөд тэр өдөр бүр ээжтэйгээ утсаар ярьж, хаана явж, юу үзсэнээ хуучилдаг гэнэ.

Хатагтай Ци таван сарын өмнө нийгмийн сүлжээнд цахим хаягтай болсон ч хэдийн маш олон дагагчтай болсон байна. Хятадын цахим сүлжээнд түүний сүүлд оруулсан видео бичлэгийг цахим хэрэглэгчид 11 сая удаа үзсэн байжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж