Д.Сумъяабазар: “Роснефть” импортын үнийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн | News.MN

Д.Сумъяабазар: “Роснефть” импортын үнийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: “Роснефть” импортын үнийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн

Д.Сумъяабазар: “Роснефть” импортын үнийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар 2018 оны хоёрдугаар сарын салбарын мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, 2018 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Мөн 2018 онд 8.1 сая баррель газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс энэ сарын 09-ний өдрийн байдлаар 1.31 сая баррель) тос олборлож, төлөвлөгөө 16.2 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Харин шатахууны хэрэглээний нөөцийн тухайд ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс  А-80 автобензин 83,  Аи-92 автобензин 25, дизелийн түлш 48, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байгааг салбарын сайд тодотголоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “PDAC 2018 дээд хэмжээний уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр олон улсын Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон. Энэ уулзалтад ‘Итгэлцэл’ гэдэг сэдвээр гол асуудлуудаа ярилцлаа. Энэ уулзалтаар манай улсад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм. 


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. 

-Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа одоо ямар түвшинд явагдаж байгаа вэ? 

-Д.Сумъяабазар сайд: Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа харьцангуй хэвийн үргэлжилж байгаа. Цаашид 24 цагийн боомт болгох, чөлөөт бүсийн хэмжээнд хөгжүүлэх чиглэлд хоёр талаасаа ярилцаж байгаа. Одоо өдөрт 700 гаруй автомашин нэвтэрч байгаа. Цувааны урт 7-9 км орчим байна. Цаашид нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Улс төрийн хүрээнд тодорхой шийдлүүдээ гаргана гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа одоо ямар түвшинд явагдаж байгаа вэ?

-Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн хэлтсийн Технологи, үйлдвэрлэлийн тасгийн дарга Б.Элбэгзаяа: “Эрдэнэт” үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа. Арбитрын шүүхийн шийдвэртэй холбогдуулан төлбөрийг барагдуулах чиглэлд  хоёр талаасаа хэлцэл хийж байгаа. Зээлийн хүү, хүүгийн төлбөр зэрэг асуудлаар ярилцаж байна. Өдөр бүр хүүгийн алданги тооцогдож байгаа учраас 109 сая ам.долларын асуудал яригдсан. Данснууд нь хаагдсан зүйл байхгүй. 

-Тавантолгойн цахилгаан станц барих асуудал хэрхэн шийдэгдэхээр байгаа бол? 

-Д.Сумъяабазар сайд: Тавантолгойн цахилгаан станцыг хамтарсан консерциум байдлаар барих шийдэлд хүрч байсан. Гэсэн ч өөрсдийнхөө шугамыг ашиглуулахгүй гэсэн маргаанаас үүдэн, ажил зогссон. Жилдээ Оюутолгой 150 сая ам.доллараар урд хөршөөс цахилгаан авч байгаа. Тиймээс ч Засгийн газраас холбогдох гэрээг нь цуцалж, Оюутолгойд цахилгаан станц барих үүргийг нь хүлээлгэсэн байгаа. Энэ үүргээ хүлээх ёстой.

-Цахилгаан станцыг барих санхүүжилтийг шийдэхийн тулд баталгаа гаргах шаардлагатай гэсэн асуудал яригдсан? 

-Оюутолгой өөрөө барих ёстой. Жил бүр тухайлсан төсөв нь жил бүр суутгагдаад явдаг юм билээ.

-Шатахууны үнэ цаашид тогтвортой байх уу?

-УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат: Засгийн газраас энгийн хэрэглээний шатахууны онцгой албан татварыг бууруулсан. Жижиглэнгийн үнэ харьцангуй тогтворжсон. Гуравдугаар сарын шатахууны хангалт хэвийн байгаа. Шатахууны импортлогчдын хувьд үнийн ерөнхий зөрүү үүсгэсэн байгаа нь үнэн. ОХУ-аас шатахууны импортыг хэвийн үргэлжлүүлэх тал дээр тохиролцсон.

Д.Сумъяабазар сайд: “Роснефть” компанитай уулзсан байгаа. Импортын тодорхой хөнгөлөлт эдлүүлэхээр болж, зургадугаар сараас хэрэгжихээр ярилцсан. Үүнийг наашлуулж, дөрөвдүгээр сар болгох асуудлаар бид санал тавьсан. Үнийн зөвлөл шинэчлэгдэж, шатахууны үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн. 

-ШӨХТГ-аас “Магнай трейд” тэргүүтэй шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан. Гэтэл салбар яам нь тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэлийн тухайд? 

-Д.Сумъяабазар сайд: Ер нь төр бодлогоороо хувийн хэвшлээ дэмжиж, харилцан ойлголцож ажиллах ёстой. Төрийн зүгээс хувийн хэвшлүүдтэй хариуцлага тооцох, бодлогоо чангалах чиглэлд анхаарч ажилласаар ирсэн. Дуудаж ирүүлээд уулзахад, үнээ буулгахгүй байх чиглэлийг хүлээгээд л авдаг. Ер нь шатахууны үнийг хэвийн түвшинд барихын тулд төрийн зүгээс тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.

-УИХ-ын нэр бүхий гишүүн Энэтхэгтэй хамтарч газрын тос боловсруулах үйлдвэр барилаа гэхэд технологийн хувьд ихээхэн хоцрогдол үүсэх эрсдэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ чиглэлд танай яам хэрхэн анхаарч ажиллах бэ?

-Д.Сумъяабазар сайд: Энэтхэг улсын 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил эхлэх шийдэлд хүрч, хоёр талаасаа эрчимтэй ажиллаж байгаа. Бид дэлхийн зах зээл дээр хэрэглэж буй техник, технологийг нэвтрүүлэх учиртай. Энэ чиглэлд анхаарч ажиллана.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цох 2018-03-15

Оюунгэрэл гэж балай авгайг яагаад толгойг нь илээд байна аа. Бензиний үнээ нэмчихсэн байгаа ш дээ.

Avatar

Зочин 2018-03-15 202.9.40.167

Харин ч Сумьяабазар шиг шийдвэртэй арга хэмжээ авч байгаа сайд байхгүй шүү

Avatar

Хуцдаг н**ш вэ. Долгорсүрэн Дагвадорж Энэ п***а нарын шуналыг яах вэ гэж. 2018-03-15 202.9.43.10

Үнэ нэмэгдсэний дараа одоо нэмэхгүй байх зөвлөмж өглөөч гэх шиг энэ тэнэг дүүп мал сайхан ш*** юмаа. Сумьяабазар [Хориотой Үг] мал минь энэ засаг төрөөс [Хориотой Үг] чи. Хуцдаг муу хуцмал шуналдаа живсэн үхэр вэ чи.

Avatar

Зочин 2018-03-15 103.26.195.128

Роснефт унээ буулггахгуй шуу дээ. Засгын газар оросын улс тор бизнест ямар тоглолт явагдаж бгааг анхаарч судлаж бх хэрэгтэй шуу дээ роснефт путиний мэдэлд бдаг оросоос бэлэн бензин хамгын их авдаг улс монгол тийм ч учираас бусад нефтийн компаныг монголруу оруулдагуй юм зондоо олон аарга бж л ба шуу дээ

Avatar

Зочин 2018-03-15 202.21.106.122

Хамгийн их авдаг улс гэнээ хааххахахаахххааха жинхэнэ мал шаааасан хаххаахааха. Жилд 1 сая тонны хэрэглээтэй өрөвдөлтэй жижигхэн улс шүү дээ хаахаахаахххааха

Avatar

Зочин 2018-03-15 123.223.219.51

Сумъяабазар сайд болсоноос хойш уул уурхай, газрын тосны талаар нилээн бодитой мэдээлэл авдаг болсон доо. Салбар нээлттэй болж байгаа нь сайшаалтай. Ард түмэн итгэж хүлээж байгаа шүү.

Avatar

Зочин 2018-03-15 27.123.212.141

Heregguide orosuudiin gart orj. Ivanuud durtai tsagta daramtalna

Avatar

Зочин 2018-03-15 202.131.243.162

Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байсан. Одоо ч бас л гадаадад дэмий тэнэж явна, өөрийнх нь хэлдгээр ихэнхи хугацааг агаарт өнгөрөөж байгаа бололтой. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ [Хориотой Үг] махыг яаралтай огцруул!!!

Avatar

зочин 2018-03-15 202.21.106.109

,, Дуудаж ирүүлээд уулзхад, ҮНЭЭ БУУЛГАХГҮЙ БАЙХ чиглэлийг хүлээгээд л явдаг ,, .Юу гэх гээд донгосоодд байгаа юм бэ ? … Таван үг ч ятайхан холбоод хэлчихэж чадайхгүй малуу..

Avatar

Ашгүй дээ 2018-03-15 64.119.18.71

Ашгүй дээ, ингэж нэг Оюунгэрэл, Ганзориг, Анандбазар гэх мэт ард түмнээ ямагт бензинээ үнээр боож байдаг мангасуудын амнаас гарах нь.

Avatar

Ашгүй дээ 2018-03-15 64.119.18.71

Ашгүй дээ, ингэж нэг Оюунгэрэл, Ганзориг, Анандбазар гэх мэт ард түмнээ ямагт бензинээ үнээр боож байдаг мангасуудын амнаас гарах нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж