Нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжтой болно | News.MN

Нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжтой болно

Нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжтой болно

Энхтайвны өргөн чөлөөний 1 дүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар ажиллаж байна

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв,  Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран хяналт, шалгалт явуулж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжийг хэрэгжүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн  дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тус шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны  зогсоолуудад явуулна. Шалгалтын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.

Иймд иргэд та бүхэн автозамын нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-15 103.26.193.8

Гарчигийг уншаад еереер ойлголоо.

Avatar

Зочин 2018-03-15 150.129.143.123

1*р эгнээ чөлөөтэй байх үед нь явж болдог байх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-15 64.119.16.88

ЯДАЖ ЧИГЭЭРЭЭ ХОЁР ЭГНЭЭ УРСГА. ЯАЖ ИЙЖ БАЙГААД НЭМ. ОДОО НААД 2 3 ЧИНЬ БҮР ЯВАХГҮЙ. БААХАН ЭГНЭЭ БАЙР СОЛИХ ГЭСЭЭР БАЙГААД УУЛЗВАРТ ОРДОГ МАШИН Ч ҮГҮЙ ЭГНЭЭНДЭЭ ОРСОН Ч ЮМГҮЙ СҮҮЛДЭЭ 2 3 ГАЦАХААР 1 Р ЭГНЭЭ ДАГАЖ БООГДООД НӨГӨӨ ЗҮҮН ЭРГЭХГҮЙ ГЭЭД БААХАН БООГДДОГТОЙ ИЖИЛ ЮМ БОЛООЛ ДУУСНА. ХОТ ХЭЗЭЭ Ч ХОТЫН УДИРДЛАГУУД ХЭЗЭЭ Ч ЭНЭ ТҮГЖРЭЛИЙН УЧРЫГ ОЛОХГҮЙ ШҮҮ ЭНЭ ЯНЗААРАА.

Avatar

Зочин 2018-03-15 64.119.16.88

БИ УУЛ НЬ ЖИРИЙН ИРГЭДИЙНХЭЭ ТАЛД Л ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ АВТОБУС БОЛ АРАЙ Л АЖИЛ ХЭРЭГЧ БИШ ХАНДЛАГАТАЙ ИРГЭДИЙН УНАА. НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСТАЙ БУЛААЦАЛДАХГҮЙ ЭЭ. БИ УУЛААСАА НААД ХОГЫН ТҮГЖРЭЛ РҮҮ ЧИНЬ ОРОХОО БОЛИОД УДАЖ БАЙНА. ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН ГОЛ ТӨВ ХЭВТЭЭ НИЙСЛЭЛ ХОТЫН ТӨВ ЗАМ ГАНЦХАН ГОЛЫН ЭГНЭЭГЭЭР ГАНЦХАН ЭГНЭЭГЭЭР УРСАНА ГЭДЭГ БОЛ Э РҮҮЛ СЭТГЭЛГЭЭ БИШ. ЭНЭНД ИТГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЦЭВЭРЛЭХ Л ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛТОД БҮЛЭГТ ЗОРИУЛСАН ХУУЛЬ БАТЛААЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭЛ БОЛОХ ЮМ.

Avatar

Зочин 2018-03-15 64.119.16.88

ЧУХАМ ДЭЭРЭЭ ЯГ ҮНЭНИЙГ НЬ Л ХЭЛЧИЕ. АВТОБУСАН ДОТОР ШУДАРГА ИРГЭД ЗОРЬЧДОГ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ НЭГ Ч АЖИЛ ХЭРЭГЧ БИЗНЕССМЭН ХҮН АВТОБУСАХР ЯВАХГҮЙ. ЭНЭ АРДЧИЛСАН НИЙГЭМД БИЗНЕСМЭН ХҮМҮҮС ЧИНЬ АЛТАН ФОНД ГЭЖ ЯВДАГ. ИЙМ ХҮМҮҮСИЙГЭЭ ТҮГЖРЭЛД ХАШЧААД ХЭДЭН ТЭТГЭВЭРИЙН ХӨГШЧҮҮЛ ХИЧЭЭЛЭЭ ХИЙДЭГ ХИЙДЭГГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ОЮУТАН, ТЭГЭЭД НЭГ АВТОБУСААР АЖИЛДАА ИРЖ ОЧДОГ ХҮМҮҮС ЗӨӨГӨӨД БАЙХААР БИ БОЛ ЮМ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ Л ЮМ. ҮНЭХЭЭР МУНДАГ БАЙТЛАА НАСААРАА ЦАЛИН ХАРЖ ЭНЭ УЛСЫГ ХЭДЭН КОМПАНИЙН ЗАХИРАЛ МЕНЕЖЕРҮҮДЭД ДААТГАСАН ХҮН ТЭР БИЗНЕСС ЭРХЛЭГЧИДЭЭС ЯГ ЮУГААРАА ИЛҮҮ ГЭЖ. ЭРСДЭЛ ХИЙДЭГГҮЙ ЦАЛИН х****л ЦАГ БҮРТГҮҮЛЭЭЛ ИЙМ ХҮМҮҮС ТҮГЖРЭЛГҮЙ ЯВААЛ ЯВАХ ЁСТОЙ ГЭХЭЭР. ЕР НЬ ЖООХОН ЛОКИГИЙН ЗӨРЧИЛ БАЙГАА ЮМ БИШҮҮ. ХЭН Ч БИЗНЕСС ХИЙГЭЭД АВТОБУСАНД ХАМАГ АЖИЛАА БУСДЫН ЧИХИЙГ АЛТ БОЛГООЛ ХАШГИЧААД ЯВАХГҮЙ Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2018-03-15 64.119.16.88

НЭГ ЭГНЭЭ НЭМ. ГАЗРАА ӨГӨХГҮЙ ГЭСНҮҮДИЙГ НЬ ХУУЛЬ ГАРГААД НУХЧИЙ ЯАДЫН. БҮХ ЮМ ХУУЛИЙН ДАГУУ ХАХА. НИЙТИЙН ЭРХ АШГЫН ТӨЛӨӨ НЭГ ХЭСЭГ НЬ ЮМНААСАА САЛЖ СУР.

Avatar

Зочин 2018-03-15 64.119.16.88

НЭГ ЭГНЭЭ НЭМ. ГАЗРАА ӨГӨХГҮЙ ГЭСНҮҮДИЙГ НЬ ХУУЛЬ ГАРГААД НУХЧИЙ ЯАДЫН. БҮХ ЮМ ХУУЛИЙН ДАГУУ ХАХА. НИЙТИЙН ЭРХ АШГЫН ТӨЛӨӨ НЭГ ХЭСЭГ НЬ ЮМНААСАА САЛЖ СУР.

Avatar

Зочин 2018-03-15 64.119.16.88

НЭГ ЭГНЭЭ НЭМЭЭ

Avatar

Зочин 2018-03-15 122.201.31.249

ТЭНЭГТ .МАЛ ХӨДӨӨНИЙ БИЧЭЭЧ.

Avatar

Зочин 2018-03-15 1.182.194.218

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг иргэн хүн фото зургаар баталгаажуулаад Замын Цагдаагийн Газар руу утсаар илгээж Замын цагдаагийн газар нягталж үзээд үнэхээр дүрэм зөрчсөн бол зөрчсөн этгээдэд зохих торгуулийг оноож, мэдээлэл илгээсэн этгээдэд тодорхой хэмжээний урамшуулал үзүүлдэг болмоор байна. Үүний тулд мэдээлэл хүлээн авах хаягийг ЗЦГазар нийтэд түгээ.

Avatar

Зочин 2018-03-15 64.119.16.88

З АЙЛ ЧИ

Avatar

Зочин 2018-03-15 202.5.202.130

ТЭНЭГ…

Avatar

энэ 2018-03-15 103.229.122.61

энэ балай сайт руу дахиж орохгүй ээ, хэдэн сэтгүүлч нь хүний анхаарал татах гарчиг тавих сургалтанд суусан юм шиг байгаа юм зориуд гэхүү зохиомлоор гэх үү хүний толгой эргүүлсэн юм байнга бичдэг болчихсон байгаа юм.

Avatar

Дорж 2018-03-15 27.123.214.117

Надад бол сайхан л байна. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө 1-р эгнээгээр явуулах буруу. Гадаадын аль ч орон автобусны эгнээгээр машин явуулдаггүй маш хатуу торгодог. Төв рүүгээ машинтай ч орж чаддаггүй. Нийтийн тээврээр л явдаг. Нийтийн тээвэр хурдан саатахгүй бол хотын төвөөр өөрийн унааг хүн унахгүй. Битгий тэнэг юм яриад судалж байна гээд ухралт хийгээд бай. Харин дугаарын хязгаарлалт утгаа алдсан одоо болих хэрэгтэй. Бүх айл 2 машинтай болсон байна. Машины тоо өдөр өдөртөө яг хэвээрээ

Avatar

уншигч 2018-03-15 180.149.93.14

автобусны урд цонхонд камер тавиад бичлэг хийгээд яваад байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-03-15 103.26.195.168

ХАА БАЙСАН ЗУРГААН САРЫН АРВАН ТАВАН БЭ ,ОДООЛ ШУУД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВААД Л ЯВААЧ

Avatar

Зочин 2018-03-15 64.119.18.186

Манайд бол дүрмээрээ явсан нь хохироод дураараа явсан нь хожидог юм чинь энэ байтугай зөрчил хотоор дүүрэн баыдаг. Гэвч ямарч хяналт зохицуулалт байдаггүй нь дүрэм зөрчигчидийг өөгшүүлж байгаа.Ялангуяа урсгал сөрөх ,үргэлжилсэн хос шугам давж нөгөө урсгалд орох нь бүр дүрэм мэт баыгаа .

Avatar

Батаа 2018-03-15 203.91.115.39

Давхар гүүр бариач ээ. Ядаргаа.

Avatar

Зочин 2018-03-15 103.9.90.130

garchigaa todorhoi tavimaar ym. hereg alga.

Avatar

Зочин 2018-03-15 59.153.112.151

Гарчигийг нь ойлговол "жолооч нарыг дүрэм зөрчихөд уриалсан" шинжтэй болжээ.Утга зүйн мэдлэггүй орк сэтгүүлч нарыг яалтай…

Avatar

zochin 2018-03-15 203.91.115.40

harin ch negeer yawuulah heregteish de 2 bolon 3 egneend achaalal uguud nomeriiin hyazgaarlalttai hirnee l bugluruud yawj bgui bn. Autobusaa duudal alhsuulaad zogsoogooch buh orond tiim l bdg manaih buh chigleliin autobus ni buh buudal zogsood bagtahgui bn bas tasarhai shugamaa nemeh heregtei ergeh geheer l urgeljilsen shugamtai bhoor durem zurchij bn sh de

Avatar

Зочин 2018-03-15 163.152.151.7

AVTOBUSNUUDN 2,3-r egneegeer shahaj nyalchih geed teneed baidgiign boliulmaar bn shdee

Avatar

Хэн нь? 2018-03-15 103.9.90.53

ХУГАЦААТАЙ БИШ БАЙНГА ХЯНАЖ БАЙГААЧ ЭЭ. Соёлгүй бүдүүлгүүд нь байнга 1-р эгнээгээр явж, дуран дөхөөд 2-р эгнээ рүү дайрч бусад ёсоороо явж байгаадаа түвэг учируулна. Автобусны буудалд бөөгнөрөөд автобусаа зогсох газаргүй болгоно. Энэ болгоноо янзлаач ээ ажил хариуцсан дарганцаруудаа.

Avatar

Зочин 2018-03-15 182.160.38.151

garchigaa hen ni 1-eer egneegeer cholootei yavahiig todotgoj bichih heregtei. garchig buruu baina

Avatar

Зочин 2018-03-15 202.21.96.134

avtobusaa 1-r egneegeeree chuluutei yavbal ashtai yu tegvel 3-4 buudal yavahdaa barag 2 tsag yavdag n gaigui boloh baigaa daa

Avatar

Зочин 2018-03-15 66.181.166.66

garchigaasaa esreg utgatai yum tenegee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж