Улсын начин Б.Одхүү хүн зодоод зугтжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Улсын начин Б.Одхүү хүн зодоод зугтжээ

Улсын начин Б.Одхүү нийслэлийн Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт  байрлах шөнийн цэнгээний газарт согтуурсан үедээ Х-г зодож, биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан тухай “Зууны мэдээ” сонинд мэдээлжээ. Түүнд  Сүхбаатар дүүргийн  цагдаагийн  хэлтсээс  эрүүгийн хэрэг үүсгэн  эрэн сурвалжилж байгаа аж.

Улсын начин Б.Одхүүгийн танхайрсан хэрэг ганц нэгээр дуусахгүй.  2004 онд “Muse” бааранд, 2005 онд Баянгол дүүрэг дэх “Аяз” бааранд, дараа нь мөн Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газарт Английн иргэн Налон Корбитт болон Б нарыг зодсон хэрэгт шүүхээс хорих ял сонсч байсан билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж