Ипотек буурснаар хэт хэрэглээ өсөв | News.MN

Ипотек буурснаар хэт хэрэглээ өсөв

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Ипотек буурснаар хэт хэрэглээ өсөв

Ипотек буурснаар хэт хэрэглээ өсөв

Өрхийн хэрэглээний зардал тэлж байна

Орон сууцны зах зээл агшиж байна. Энэ зах зээлийг тэтгэх урт хугацаат санхүүжилт хомсдож, улмаар иргэдийн орон сууцтай болох тэмүүлэл бага багаар цуцаж эхэллээ. Урьдчилгаа 30 хувиа богино хугацаанд бүрдүүлж, найман хувийн хүүтэй зээлд хамрагдах гэсэн өрхүүд өөрсдийн зарлагаа танадаг байсан. Өмсөж зүүх, идэж уухаа хүртэл хязгаарласан иргэд илүү тодорхой зорилготой болж байлаа. Ажилтай, орлоготой байх гэж шамддаг байв. Тэгвэл зээл олголт 2016 оны хоёрдугаар хагасаас хойш буурч эхэлснээр иргэд хуримтлуулах сонирхлоо гээж, дийлэнх нь өдөр тутмын хэрэглээндээ орлогоо зарах үзэгдэл хавтгайрч байна. Хэрэглээний зээл энэ хугацаанд нэмэгдэж, өрхийн орлого импортыг тэтгэх болов. Ханшийн нөлөө орсон импортын бараа, бүтээгдэхүүн худалдан авахаас иргэд аль болох татгалзаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийдэг байв. Энэ нь өрхийн эдийн засагт хэмнэлт болж, орон сууцны зээлдээ ойртох нэг гарц байлаа.

Харин одоо урьдын эл байдал өөрчлөгдөж, гадаад худалдааг тулах импортын гаралтай бараа, бүтээгдэхүүнийг өрхийн төсөв урамшуулж, худалдаа, үйлчилгээний салбарт цутгах мөнгөний нийлүүлэлт инфляц өсөх дарамт нэмлээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ өнгөрсөн сард л гэхэд 850.4 тэрбум төгрөг болж, нэг их наяд руу ойртжээ. Эдийн засаг хямралтай байгаа атал бараг л сар бүр тохиох баярыг тэмдэглэх цар хүрээ улам томорч байна. Ам.доллар, юань тэргүүтэй гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн уналт өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн. Тухайлбал, манай улсын гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаньтай харьцах төгрөгийн нэрлэсэн дундаж ханш энэ оны хоёрдугаар сард жилийн өмнөхтэй харьцуулахад 5.5 хувиар суларчээ. Тогтворжиж байсан инфляц хэрэглээ тэлэх хэрээр сэдэрч, төгрөгийн худалдан авах чадвар хоёр дахин буурчихаад байна. Гэтэл iPhone гар утасны шинэ загварын захиалга Монголоос тасралтгүй нэмэгдэж, бэлэн хувцас болон нийтийн хоолны томоохон сүлжээ, дэлгүүр, үйлчилгээний газрууд Монголд үүдээ нээх нь олширч байна. Энэ нь хэрэглээний эдийн засагт хэрхэн олноороо автаж байгааг илтгэх аж. “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанд тэмдэглэснээр, иргэдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн дөнгөж 9.3 хувь “тийм” гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь өмнөх мөн үетэй харьцуулахад 1.1 нэгжээр буурсан үзүүлэлт. Хэрэглэгчдийн 15.4 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаас 4.6 хувь нь зурагт, 1.1 хувь компьютер, 3.9 хувь нь хөргөгч авахаа илэрхийлжээ. Тус судалгааны дүгнэлтээс харахад, өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн гуравны нэг нь үзжээ. Өрхийн хэрэглээний зардлыг илүү ухаалаг болгож, өр бус үл хөдлөх хөрөнгө болж үлдэх орон сууцны зээл олголт ийнхүү хумигдсан нь бэлэн мөнгөний урьдын замбараагүй хэрэглээг өдөөв. Нийгэм, эдийн засгийн хоёрдугаар сарын статистик үзүүлэлтээр, импорт өмнөх оны мөн үеэс 235 сая ам.доллараар өсөхөд автомашин, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл 46.6 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Орон сууцны зээл олголт буурснаар уг зээлд хамрагдахаар цуглуулсан мөнгөө иргэд хөл дүүжлэх унаа болгож, автомашины түгжрэлд нэгдлээ.

Өрхийн эдийн засаг муудаж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхол багасчээ

Тэрчлэн тайлант хугацаанд дизелийн түлшний импорт 43.8 сая ам.доллараар өссөн байна. Автомашины тоо өсөх хэрээр түүний “тэжээл” нэмэгдэх нь гарцаагүй. Өнгөрсөн онд гэхэд дөнгөж 5600 орчим зээлдэгчийн орон сууцны зээлийг Монголбанк, Засгийн газар шийдвэрлэж, үүнд 354 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний дийлэнх хэсэг буюу 243 тэрбум нь Монголбанк дангаар санхүүжүүлсэн хөрөнгө байсан юм. Харин энэ онд 300 тэрбум төгрөгийг ипотект төлөвлөсөн. Монгол банк© Энэ нь ердөө л 5000 иргэний зээлийг шийдэх хөрөнгө. Гэтэл ипотект хамрагдах хүсэлтэй өрхийн тоо үүнээс хэдэн мянга дахин өндөр хэвээр байна. Ипотект олголт өнгөрсөн онд огцом буурч, Монголбанк ч санхүүжилтээ хумьж эхэлсэн. Сард хамгийн багадаа 800-1000 иргэний орон сууцны зээл нааштай шийдэгдэж байсан бол одоо 400 иргэн тэвчээртэй хүлээсний эцэст баяртай мэдээ дуулж байгаа. Гэтэл банкуудад зээл авахаар хандах иргэдийн хүсэлт шийдэгдэж байгаа зээлээс 2-3 дахин өндөр байх аж. Орон сууц олноор үйлдвэрлэж байсан барилгын салбар бүхэлдээ царцаж, уг салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн компаниуд ч хүндхэн байдал руу шилжсэн. Барилга, хот байгуулалтын яамны мэдээллээр, Улаанбаатар хотод 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж буй. Үүнээс 30 мянга нь ашиглалтад орсон боловч борлуулалт нь дөнгөж 30 хүрэхгүй хувьтай гарлаа. Банкууд орон сууцны зээл олгох урт хугацааны эх үүсвэргүй тул энэ он гарсаар иргэдийн зээлийн хүсэлт хүлээж авахаас цааш хэтрэхгүй байна. МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч Л.Оюун “Зээл олголт саарсан нь орон сууцтай болохоор зорьж, хөдөлмөрлөж байсан өрхүүдэд хүндхэн цохилт болж байна. Урьдчилгаагаа идэвхтэй хөдөлмөрлөж бүрдүүлэхээр зорилго тавьчихсан залуу гэр бүл Монголд олон.

Гэтэл санхүүжилтээс болоод хүлээх шаардлага гарч байна” хэмээн өгүүлсэн юм. Тэрчлэн залуучууд нэгэнт зээлээр орон сууцтай болж чадахгүй байгаа тул ажлаасаа гарч БНСУ-д ажиллах сонирхол сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгджээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд төдийгүй гэр бүлийн тогтвортой байдалд ч сөрөг үр дагавартайг зарим судлаач хэлж байна. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар “Ипотект хамрагдсан өрхийн сарын цалингийн зарцуулалт илүү зөв, зохистой болж ирдэг. Энэ нь инфляц, мөнгөний бодлогод хүртэл шууд бус байдлаар нөлөөлж байдаг” гэв. Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 93 мянга байдаг. Энэхүү зээлийн нийт үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд уг төрлийн зээлд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл хамгийн бага хувьтай байдаг. Өрхийн төсвийн сахилга батыг сайжруулж байдаг ипотек байснаар өрхийн хадгаламж нэмэгдэж, хэрэглээ жигдэрдэг.

Үүний цаана ядуурал буурч, орон сууцны тогтолцоо улам бэхэждэг байна. Гэтэл орон сууцны зээл олголт буурснаар өрхийн хадгаламжийн хэмжээ буурч, ажилгүйдэл нэмэгдэж, гэмт хэргийн гаралт өсөх зүй тогтол ажиглагдах болжээ. Тэрчлэн өрхийн үрэлгэн зан улам хөөсөрч байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-03-15 27.123.214.103

за паа Ипотек буурах нь зөвшдээ. Бид жаахан идэж уугаа биз. юунд нь их айгаа бэ
Бид Со нарыг 10 хуваасны нэгийг хэрэглэх эрхтэй биздээ. Ямар тэнэг нөхөр бэ

Avatar

Зочин 2018-03-15 27.123.214.117

байрны зээлээ 20 жил төлөөд 20 жил гуйлагчин явах юм биз дээ. Бидний идэж ууж байгааг юун их мэддэг гар бэ. Харин шоу бол буруу заншил болтлоо монголд хөгжсөн

Avatar

зочин 2018-03-15 122.201.27.146

барилгын компани, газрын наймаачид хэт их ашиг хөөсөөр байгаа цагт энэ шийдэгдэхгүй

Avatar

зочин 2018-03-15 202.72.244.219

байрныхаа їнийг бага ч гэсэн буулгавал байр худалдау авна шїїдээ хэт їнийг нь єсгєхєєр хэн худалдау авах вэ дээ барилгын ХХК даа , Хэт их ашгийн тєлєє їнээ нэмээд баяжаад байхаар борлуулалт буулгїй яахав

Avatar

Зочин 2018-03-15 202.131.243.162

байр нь зарагдахгүй байгаа өмхий дебил АНуусын захиалгат нийтлэл байна.

Avatar

Зочин 2018-03-15 202.131.236.170

Импортыг дэмжсэн бодлогоор ЖДҮ хэзээ ч сэргэн босохгүй дэг. Хэдэн том супермаркетуудын сүлжээ дахин баяжиж, эдийн засгийг хөөсрүүлж өгнө дөө.

Avatar

Зочин 2018-03-15 202.170.68.162

8% ИПОТЕК ЧИНЬ ЦААД АГУУЛГААРАА ОРОН СУУЦЖУУЛАХ ЗАМААР ИНФЛЯЦИЙГ БАГА БАЙЛГАДАГ УХААЛАГ АРГА БАЙСАН БАЙГАА ЮМ. ГЭТЭЛ МАН ГАРЧ ИРЭЭД ҮҮНИЙГ ЗОГСООСНООР ОРЛОГО ШУУД ИМПОРТ РУУ УРСЧИХАЖ БАЙГАА ЮМ. ОДОО ЭНЭ ОЛОН ЛАНД КРУЗЕР, ПРҮҮСНҮҮДИЙГ ХАР ДАА. ГЭРЭЭСЭЭ ГАРЛАА, ТҮГЖРЭЭНД ГАЦЛАА. ХОХЬ НЬ ДЭЭ, ЯАХ ГЭЖ ИЙМ ТЭНЭГ КОММУНИСТУУДЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАСАН ЮМ?

Avatar

MONGOL 2018-03-15 66.181.187.92

HEDEN JIL HYMARLAA HEDEN HUVTSAS MINI HUUCHIRJEE SOLIHGUI GEED YAH YUM, OLON JIL HYMARLAA ORON GERIIN ED HOGSHIL HUUCHIRJEE SHINEER AVAHGUI GEED YAH UM. TENEG OLON JIL HYMARCHEE TENEMEL HUN BISH TANSAG GUNTSEG BARILGUI YAH UIM BE.

Avatar

зочин 2018-03-15 202.131.225.150

коммунистуудын гол зорилго бол ард түмнийг өмчгүй, ядуу байлгах явдал. энэ зам руу яаж ийж байгаад л аваачина. хүмүүс ч өөрсдөө янз бүрийн худал амлалтанд нь хууртагдан өөрсдөө гүйж очоод үндэсний үйлдвэрэгчид, дундаж давхрагаа үзэн ядах ухаалганд нь хууртан ядуусын эгнээнд шилждэг. өөрийн гэсэн бодолгүй, боловсролгүй, хөрөнгөгүй бол бүүр амархан хууртагдана

Avatar

АА 2018-03-15 202.21.124.131

ХА ХА ХАМАГ ОРЛОГОО ЗЭЭЛЭНДЭЭ ТӨЛӨӨД ГУЙЛГАЧИН БАЙВАЛ САНХҮҮГИЙН САХИЛГА СУУДАГ ГЭНЭЭ

Avatar

hhh 2018-03-15 202.21.124.131

ЁСТОЙ ШААНА БИЗ ХЭДЭН БАРИЛГАА ЗАРАХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙНА АА ҮНЭЭ БУУЛГААД НӨХЦӨЛӨӨ ХӨНГӨРҮҮЛВЭЛ НААДАХ ЧИНЬ ЗАРАГДДАГ ЮМ

Avatar

Зочин 2018-03-15 66.181.185.25

MAN BOL NEG IIM L YUMYG BODLOGOOR KHIIJI ARD OLNOO KHORLODOG YUM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж