Өрхийн орлого хүүхдийн боловсролын амжилтыг тодорхойлох хүчин зүйл биш гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Өрхийн орлого хүүхдийн боловсролын амжилтыг тодорхойлох хүчин зүйл биш гэв

Өрхийн орлого хүүхдийн боловсролын амжилтыг тодорхойлох хүчин зүйл биш гэв

Сургуулийн насны дэлхийн нийт хүүхдүүдийн дөрөвний нэг нь буюу 331 орчим сая хүүхэд Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт амьдардаг аж. Тэдний 40 хүртэлх хувь нь сурагчийн сурлагын дундаж үзүүлэлтээс илүү амжилтыг гаргаж буй боловсролын тогтолцоотой сургуульд суралцаж байна. Эдгээр амжилттай сургуулиуд Сингапур, Солонгос, Япон зэрэг хөгжингүй чинээлэг улс төдийгүй Хятад, Вьетнам зэрэг дундаж орлоготой орнууд ч багтдаг гэдгийг Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн боловсролын салбарын тайланд дурджээ.


Тус тайланг өнөөдөр /2018.03.15/ Дэлхийн банкны Боловсролын салбар хариуцсан ахлах захирал Жеймс Сааведра болон үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Пагма нар танилцууллаа. Тайланд бүсийн хэмжээнд өрхийн орлого нь хүүхдүүдийн боловсролын амжилтыг тодорхойлох хүчин зүйл биш болохыг мөн онцолжээ. Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.6 хувийн боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад  харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтүүд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бусад бүс нутагтаа доогуур байгаа юм байна.Монгол Улсын хувьд сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул  тэдний сурлагын түвшнийг  бусад орнуудтай харьцуулахад хүндрэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байв.

   Улс төрийн дэмжлэг үзүүлэх нь боловсролын салбарыг бодитой өөрчилнө

Дэлхийн банкны Боловсролын салбар хариуцсан ахлах захирал Жеймс Сааведра “Сургуулийн тогтолцоогоо сайжруулахын тулд  бодлого боловсруулагчид одоогийн төсвөө үр ашигтай зарцуулах, тогтвортой бодлого явуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх нь бүсийн хүүхэд багачуудын амьдралыг, бодитой өөрчилнө. Бүсийн хэмжээнд хоцрогдолтой  байгаа боловсролын тогтолцоог сайжруулах талаар нэн тэргүүнд  боловсролын тогтолцооны бүх байгууллагууд хоорондоо харилцан нийцсэн зорилго, үүрэг хариуцлагыг хүлээн ажиллах нөхцөлийг хангах нь зүйтэй. Мөн энэхүү тайланд дараах дөрвөн үндсэн чиглэлд анхаарлаа төвлөрүүлнэ. Үүнд:

  • Үр дүнтэй, тэгш байдлыг дэмжсэн төсвийн зарцуулалт,
  • Сурагчдыг суралцах үйл ажиллагаанд бэлтгэх,
  •  Багшийг зөв сонгох ба дэмжих
  • Сургах үйл явцыг ямар байхад чиглүүлэх  зорилгоор үнэлгээг системтэй ашиглах’ гэв.

Бүс нутгийн нийт сурагчдын 60 хүртэл хувь сургалт муутай сургуульд сурч байна

Дэлхийн банкны үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Пагма “Дэлхийн шилдэг арван боловсролын тогтолцооны долоо  нь Зүүн Ази, Номхон  далайн бүсэд байна. Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан. Энэ нь дэлхийн бусад улс орнуудад чухал сургамж болох том амжилт  юм. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь сургалт муутай сургуульд сурч байна. Судалгаанаас харахад боловсролын шилдэг тогтолцоо бүхий сургуулиуд нь  сургуулийн дэд бүтэц болон багш нарт төсвийг үр ашигтай зарцуулдаг, багшлах сонирхлыг нь татахуйц байдлаар, шилдэг хүмүүсийг багшаар авч ажиллуулдаг, ангийн сурлагын амжилттай уялдуулж багш  нарыг шагнаж урамшуулдаг цалингийн бүтэцтэй болох нь ажиглагдсан” гэжээ.

“Ухаалаг болж  өсөх нь” Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт суралцахуй ба  тэгш хөгжлийн асуудалд  тайланд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахын тулд боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж