Samsung Galaxy S9 маргааш худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy S9 маргааш худалдаанд гарна

Samsung Galaxy S9 маргааш худалдаанд гарна

“Samsung” компанийн цоо шинэ бүтээл “Galaxy S9” болон “Galaxy S9+” Монгол дахь албан ёсны нээлтээ өчигдөр хийлээ. Мөн маргааш /2018.3.16/ албан ёсоор худалдаалагдах юм байна.

Тус утас нь орчин үеийн технологи хиймэл оюун ухааныг ашигласан аж. Тодруулбал, “Galaxy S9” болон “Galaxy S9+” нь 960 кадрын хурдтайгаар бичлэг хийх бөгөөд энэ нь бусад утаснаас дөрөв дахин удаашруулсан бичлэг хийх боломжтой. Мөн гэрэл багатай орчинд өрц нь илүү өргөн нээгдэж, гэрэл ихтэй орчинд хумигддаг тул зургийн гэрэлтүүлгийг автоматаар тохируулах ажээ. Түүнчлэн Augmented reality дүрслэлтэй тул тухайн хүний царайг дуурайлгасан эможиор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой юм байна. Үнийн хувьд 2.22-2.520 сая төгрөг аж. Утсыг ХААН банкнаас хүүгүй, урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаатай зээлээр авах боломжтой. Мөн Голомт банкны кредит карттай хэрэглэгчид 220-250 мянган төгрөгөөр хямдруулан худалдан авах боломжтой аж.   

Утсыг “Samsung”-ийн Улаанбаатар болон орон нутагт байрлах дэлгүүр, “Mobicom”, “Unitel”, “Skytel”, “Nest electronics”-ын салбаруудаар борлуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж