Сайн үйлийг “ургуулахад” их ус шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Сайн үйлийг “ургуулахад” их ус шаардлагагүй

Сайн үйлийг “ургуулахад” их ус шаардлагагүй

Асуудал өргөс авсан мэт арилна гэж найдахын оронд юу хийж чадахаа бодоод үзээрэй

Эх нялхсын эмнэлгийн эргэлтийн хэсгийг хэсэг залуус сайн дураараа засварлаж, тохижуулсан нь сүүлийн үед сонсогдсон цөөн хэдэн гэгээлэг мэдээний нэг байв. Авлига, баривчилгаа, хүчирхийлэл, осол аваар гээд дандаа хар бараан мэдээлэл сонсогдох болсон өнөөгийн нийгэмд хааяа иймэрхүү мэдээ түгэх сайхан л юм. Уг ажлыг санаачилсан У.Оюунханд өөрийн фэйсбүүктээ “Бид хэн нэгний хийх ёстой Өмнөд хөрш маань “Нэг бүс-Нэг зам” санаачилга дэвшүүлсний таван жилийнхээ ойг энэ жил тэмдэглэж байна. Бүтэн жилийн турш кампанит ажил өрнүүлэх бололтой. Таван жилийн өмнө юу олж өрнөснийг эргэж тодруулангаа энэ талаар Монгол Улсдаа гарц хайж тайлбар хүргэе. Эхлээд “Торгоны замын эдийн засгийн бүслүүр” гэсэн нэрээр Ши Жиньпиний санаачилга 2013 оны есдүгээр сард Астанад ажлыг урдуур нь орж хийсэн юм биш шүү. Тэр хийх ёстой, бид хийхгүй гэсэн сэтгэлгээнээс болж Монгол урагшлахгүй, хөгжихгүй байна гэж бодож байна. Бид энэ сайн үйлсийн аяныг цаашид үргэлжлүүлнэ” хэмээн бичжээ. Эхний ажил гарт баригдаж, нүдэнд харагдахуйц үр дүнд хүрсэн болохоор дараа дараагийн санаачилга нь саадгүй бүтэх биз ээ. Сайн үйлс, сайн санаачилга түгэн дэлгэрч, бусдыг зөв зүйлд уриалан дууддагийн ганцхан жишээ энэ.

Миний багад байранд маань нэгэн ядруухан өвгөн амьдардаг байсан. Тэр өвөө хуучирч муудсан хувцастай, хэр тааруухан амьдралтай хэдий ч үүндээ огт гутрахгүй. Харин байрны гадаа хүмүүсийн хаясан хогийг өдөржин түүсээр өнждөг байв. Настай хүний энэ үйлдэл бидэнд ч нөлөөлж, хогоо хаа хамаагүй хаяхаас ичдэг болсон. Үүнтэй төстэй нэгэн түүхийг Оросын хэвлэлүүд мэдээлж байв. Андрей хэмээх буриад залуу 2011 оноос хойш гудамж талбайд хаясан хогийг сайн дураараа түүж байгаа аж. Нэг өдөр 215 уут хог цуглуулж хаясан нь түүний хувьд дээд амжилт гэнэ. Одоо түүнийг Якутад танихгүй хүнгүй шахам болжээ. Амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад нэг ч гэсэн хүний үүрэг оролцоо асар их нөлөөтэйг харуулсан энэ үйлдэлд нь талархъя. Ийм энгийн, ийм жижиг зүйлс л бидний амьдралыг өөрчилж, бидэнд ухаарал хайрлах шидтэй байдаг. Харин бид үүнийг ойлгож, мэдэрч чаддаг бил үү. Одоо монголчуудын ярьдаг гол сэдэв юу вэ гэдгийг бодоод үзээрэй. Амьдрал хэцүү байна, төр засаг буруу шийдвэр гаргалаа, цалин, тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй юм гэсэн мөнхийн хэдэн сэдвийн хүрээнд тойрон эргэлдээстэй. Бас утаа, тоос шороо, замын түгжрэл… гээд цааш үргэлжилж өгнө. Энэ бүх бэрхшээл бидэнд тохиолдож байгаа нь үнэн л дээ.

Гэхдээ дандаа хар бараан юм сонссоор байтал нийгэм тэр чигээрээ гутранги үзэлтэй болж дуусах нь. Хамгийн гол нь төр засгийн бодлого шүүмжилж, том том юм яриад байгаа нөхдүүд ядаж ганц зүйлээрээ ч гэсэн бусдад зөв үлгэр дуурайл болж чаддаг болов уу. Сайн үйлс гэхээр л айхтар том юм бодох хэрэггүй. Ядаж л хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө нүүрийг нь угааж, үсийг нь жимбийтэл боогоод өгчихвөл сайн жишээний нэг болно. Гэтэл халтар нүүр, ширэлдсэн үстэй чигээр нь хүүхдээ аваад ирдэг хэнэггүй аав, ээж олон байдгийг охины маань цэцэрлэгийн багш хэлж байв. Жижигхэн юм шиг хэрнээ бодох л ёстой асуудал. Блумберг телевиз, манай сонинтой хамтран зохион байгуулсан “Утаагүй Улаанбаатар” форумын дараа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Л.Хишигдаваа бидэнд хандсан юм.

  • Андрей хэмээх буриад залуу 2011 оноос хойш гудамж талбайд хаясан хогийг сайн дураараа түүж байгаа.
  • Амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад нэг ч гэсэн хүний үүрэг оролцоо асар их нөлөөтэй.
  • Ядаж л хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө нүүрийг нь угааж, үсийг нь жимбийтэл боогоод өгчихвөл сайн жишээний нэг болно.

Тэрбээр хашаагаа сайхан тохижуулж, цэмцийтэл цэвэрлэчихсэн, хашаандаа ногоо тарьдаг ажилсаг нэгэн. Хөршүүд нь тэднийхээс үлгэр дуурайл авч, хашаа хороогоо хэрэндээ л тордсон байна лээ. Ингэснээр тэдний ойр орчим бусдад үлгэр жишээ болохуйц цэгцтэй, цэвэрхэн болжээ. Хотоо хөгжүүлж чадахгүй байна гэж нийслэлийн удирдлагуудыг зүхэж суухын оронд дор бүртээ л энэ мэтээр зүтгэх л хэрэгтэй байгаа юм. Монголчууд бид барьцамтгай ард түмэн. Нэгнийгээ сайн явж байвал “Би юугаараа дутдаг юм” гэсэн бодол төрнө. Тэгвэл энэхүү барьцамтгай занг зөв тийш чиглүүлээд өгвөл ямар ихийг хийж амжуулах бол. Эднийх хашаандаа ногоо тарьчихсан байхад би юугаараа дутдаг юм, эднийх хаалгаа гоё будчихсан байна, би улам гоё болгоно гээд өрсөлдвөл сайхан л байна. Японы хойд нутгаар цас их ордог. Манайхтай зүйрлэх ч юм биш. Гэхдээ манайхан шиг мөс болтлоо дагтаршсан замаар халтирч унаад явахгүй. Цас орсон даруйд хүн бүр гэрээсээ гараад байр, хашааныхаа ойр орчмыг цэвэрлэх нь нэгэнт тогтсон хэвшил болжээ. Хотын удирдлагууд цас цэвэрлэхгүй байна гэж тэд гомдоллодоггүй. Ядаж амьдарч буй байрныхаа эргэн тойрныг цэвэрлэх ёстой гэсэн ойлголт оюун санаанд нь гүн суусан учраас цэвэр цэмцгэр аж төрсөөр байна. Хэрэв Монголд “Цас орсон үед айл бүр хашааныхаа эргэн тойрныг цэвэрлэх ёстой” гэсэн журам гарвал амьдрал дээр хэрэгжих үү. Ёстой санасны гарз болох байх. Харин эргэн тойрны чинь бүх айл цасаа цэвэрлээд, танайх ганцаараа үлдчихвэл эвгүй байдалд орохгүйн тулд цэвэрлэж таарна. “Сайн жишээ бол сайн дүрэм журмаас хавьгүй илүү” хэмээн Америкийн зохиолч Дуайт Муди олон жилийн тэртээ хэлсэн үг өнөө ч үнэ цэнээ алдаагүйн учир энэ. Д.Эрдэнэчулуун хэмээх залуугийн сүүлийн хэдэн жил хийж буй ажлыг олон хүн мэддэг болсон байх.

Тэрбээр Баянзүрх хайрханыг ойжуулах гэж сүүлийн хэдэн жилийн турш зүтгэж яваа. Нийт дөрвөн мянган мод тарьсан байх. Эхэндээ хүмүүс түүнийг сайн мэддэггүй байсан ч яваандаа ойлгож, дэмжиж эхэлсэн юм. Улмаар олны дэмжлэг тусламжаар амин чухал хэрэгтэй байсан гүний худгаа байгуулж, тарьсан моддоо үхүүлэлгүй ургуулах боломж бүрджээ. Ганцаараа гэж өөрийгөө гололгүй, мөнгөгүй гэж хойш суухгүй байвал ямар ч том үйлийг бүтээж болдог аж. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд өөрийнхөө үг, үйлдэлд анхаар гэсэн үг бий. Та юу хийж, юу ярина, хүүхэд чинь дуурайх болно гэсэн санаа л даа. Сайн санаачилга гэдэгт үүнийг ч хамаатуулж ойлгож болно. Жишээ нь, гудамжинд хогоо хаяхгүй, улаан гэрлээр зам гарахгүй байх, бусдад хүндэтгэлтэй хандах гээд өдөр тутмын энгийн үйлдэл бүхэн бидний хойч үед тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тэгэхээр хүүхэд чинь хүмүүжлийн доголдолтой нэгэн болж өсвөл таны л буруу болж таарах нь.

Хар бараан юм сонссоор байтал нийгэм тэр чигээрээ гутранги үзэлтэй болох нь

Гэхдээ сүүлийн жилүүдэд сайн сайхан мэдээ тун их сонсогддог болж. Нийгмийн сүлжээ үүнд маш ихээр нөлөөлсөн нь тодорхой. Залуус нийлж ядарсан нэгэндээ тусалж байна, нэгдсэн зохион байгуулалтад орж, ууланд хаясан хогийг цэвэрлэдэг боллоо. Цасанд суусан, төөрсөн хүмүүсийг сайн дураараа аварч байна. Түүнчлэн хэн нэгний хэтэвчийг олсон бол тэр дор нь зарлаж, эзэнд нь буцаан өгдөг зөв жишиг газар авлаа. Энэ мэт сайн үйлсийг л улам олон болгомоор байгаа юм. Тэгэхээр улс төр ярьж, дэмий бухимдаж, хэн нэгэн дарга цалин нэмэх шийдвэр гаргаж, бидний амьдралын асуудлыг өргөс авсан мэт арилгана гэж найдаж суухын оронд та өөрөө өөрийнхөө төлөө юу хийж чадахаа бодоод үзээрэй. Дээр өгүүлсэнчлэн өчүүхэн жижиг ч хамаагүй үйлийг эхлүүлчихвэл бусдад тодорхой хэмжээгээр нөлөөлөх болно. Учир нь сайн үйлс түгэн дэлгэрэхдээ хурдан байдаг юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж