Рожер Федерерийн өрсөлдөгч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Рожер Федерерийн өрсөлдөгч тодорлоо

Рожер Федерерийн өрсөлдөгч тодорлоо

АНУ-ын Индиан Уэлльст болж буй талбайн теннисний BNP Paribas Open тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд өрсөлдөх теннисчид тодорч эхэллээ.

Тус тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Швейцарын алдарт теннисчин Рожер Федерерийн өрсөлдөгч өнгөрсөн шөнө тодров. Тэрбээр БНСУ-ын Чон Хёнтой хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор болж байна. 

Энэ жил 21 настай солонгос теннисчин 23-т эрэмбэлэгдэн тоглохдоо гуравдугаар тойрогт Чехийн Томаш Бердых хожиж, шөвгийн наймд төвөггүйхэн үлдсэн. Түүний дараагийн өрсөлдөгч Урвугайн Куевас байсан ч 6:1, 6:3-аар хожсон юм. 

Өнгөрөгч нэгдүгээр сард “Австралийн нээлттэй тэмцээн”-ий дөрөвдүгээр тойрогт Сербийн Новак Жоковичийг хожиж, улмаар хагас шигшээд үлдсэн Чон Хён Ази тивээс тодорч буй теннисчин юм. Тухайн үед солонгос залуу Рожер Федерертэй шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглосон ч бэртлийн улмаас тэмцээнийг орхиж байсан. Тэгвэл Индиан Уэлльст Рофер Федерер, Чон Хён дахин таарлаа. Тэдний тоглолт маргааш болно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж