Мессигийн бүтээсэн гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Мессигийн бүтээсэн гайхамшиг

Мессигийн бүтээсэн гайхамшиг

Испаний каталон үндэстнүүдийн бахархал болсон Барселона клуб аваргуудын лигийн дунд шөвөгт шалгарах эрхээ авлаа. Энэ удаагийн шөвгийн 16-д учраа таарсан хамгийн үзүүштэй, олны анхаарлыг татсан Челси болон Барселона клубуудын хариу тоглолт Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болж талбайн эзэн Барселона клубын ялалтаар өндөрлөлөө.

  • Барселона 3-0 Челси (гоол: Л.Месси 3’, 63’, О.Дембеле 20’)

Барселона: тер Штеген, Ж.Алба, С.Умтити, Ж.Пике, С.Роберто, Иньеста (Паульнио 56’), И.Ракитич, С.Бускетс (А.Гомес 61’), О.Дембеле (А.Видал 67’), Л.Месси, Л.Суарез

Челси: Т.Куртуа, А.Рюдигер, А.Кристенсен, С.Аспиликуэта, В.Мозес (Д.Заппакоста 67’), С.Фабрегс, Н.Канте, М.Алонсо, Виллиан, О.Жиру (А.Мората 67’), Э.Азар (Педро 82’)

Хоёр багийн хариу тоглолтонд Л.Месси гайхамшгийг бүтээж 2 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн бол О.Дембеле 1 гоол, Л.Суарез 2 гоолын дамжуулалт өгч багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэжээ. Ийнхүү Барселона клуб 2 тоглолтын үр дүн 4-1 харьцаагаар Челси клубыг буулган авч дунд шөвөгт шалгарч байна.

Шинэ мянган гарснаас хойш Челси болон Барселона клубууд Европын дэвжээнд 14 дэх удаагаа таарч тоглож байгаа нь энэ ажээ. Энэ хугацаанд Челси 4 удаа хожсон бол Барселона мөн 4 удаа хожиж 6 удаа тэнцэж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж