“United Airlines” зорчигчийн нохойг андууран Япон руу илгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

“United Airlines” зорчигчийн нохойг андууран Япон руу илгээжээ

“United Airlines” зорчигчийн нохойг андууран Япон руу илгээжээ

АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компани нэгэн зорчигчийн нохойг андууран Япон руу илгээж орхисон нь энэ долоо хоногт тус компанитай холбоотой хоёр дахь золгүй хэрэг ажээ.

Свиндлийн гэр бүлийнхэн 10 настай Ирго нэртэй Герман хоньч үүлдрийн нохойтойгоо Орегоноос Вичита руу аялахаар төлөвлөжээ. Кара Свиндл Канзас дахь “United Airlines”-ийн карго ачааны хэсэгт нохойгоо авахаар очсон боловч нохой тэнд байсангүй. Ингээд хэрэг манджээ.  Герман хоньч нохойны оронд Япон руу явуулах ёстой байсан өөр нэг нохой байсан гэнэ. “United Airlines”-ийн ачаа тээвэрлэлтийн ажилтнуудын хэн нь ч нохой хаачсаныг мэдэхгүй байжээ. Харин өчигдөр (2018.03.15)Герман хоньч нохойг тээвэрлэсэн онгоц Японд газардахад л хэргийн учир тайлагдсан байна.

Свиндлийн гэр бүлийнхний хэлснээр онгоцонд анх удаа суусан нохой Япон хүртэл бүтэн 16 цагийн турш ус, хоолгүй аялсан ажээ.  “United Airlines” болсон явдлын төлөө Свиндлийн гэр бүлийнхнээс уучлал гуйсан байна. 

Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө “United Airlines”-ийн онгоцонд нэг нохойг зорчигчийн суудлын дээд талын тээшний саванд тортой нь хийснээс болж бүтэж үхсэн хэрэг гарсан юм.  Энэ явдал өнгөрсөн даваа гаригт болсон бөгөөд Хьюстоноос Нью Йоркийн чиглэлд зорчиж явсан зорчигч зөөвөрлөн авч явсан буллдог нохойгоо хажуудаа тавихыг хүссэн боловч онгоцны үйлчлэгч нохойг суудлын дээд талын тээшний саванд тавихыг шаарджээ. Нохойн эзэн багагүй эсэргүүцсэн боловч үйлчлэгчийн зааварласны дагуу нохойгоо зөөвөрлөгч хайрцагтай нь тээшний саванд хийжээ. Гэвч онгоц газардах үед нохой хэдийн үхсэн байв. Онгоцны үйлчлэгч тээшний саванд хангалттай агаар байхгүйг сайн шалгаагүй байж, нохойг нь тэнд тавихыг шаардсанд нохойн эзэн туйлын их харамсч байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж