УИХ-ын Тамгын газрын ахмад настан О.Тунгалагт хүндэтгэл үзүүлэв | News.MN

УИХ-ын Тамгын газрын ахмад настан О.Тунгалагт хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газрын ахмад настан О.Тунгалагт хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын Тамгын газрын ахмад настан О.Тунгалагт хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2018.03.15) Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан О.Тунгалагт 60 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан О.Тунгалагт баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ. О.Тунгалаг нь 1982 оноос төрийн захиргааны байгууллагад ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан бол УИХ-ын Тамгын газарт 2005 оноос Төрийн байгуулалтын байнгын хороонд ажилласан. Тэрээр ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хуульчдын нэг юм.

Улсын Их Хурлын даргын 30 дугаар захирамжаар баталсан /Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлах тухай/ Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ. Энэ хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРАЙ ЮМАА МАНАЙ ТӨР 2018-03-15 202.9.40.150

НЭЭХ ГАВЬЯА БАЙГУУЛЧИХСАН АЯТАЙ БҮГД ЗОГСООД ЗУРГАА ДАРУУЛААД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД МЭДЭЭГЭЭ ӨГӨХИЙ НЬ ЯАНАА ХАААААА.

Avatar

Зочин 2018-03-15 103.9.90.130

Ахмад настнаа хүндэтгэдэггүй, аав ээж шигээ хүмүүсийг дорд үздэг, төрийн албаны мөн чанарыг ойлгодоггүй ийм хүмүүсийг 1990 оноос хойш АН өсгөж хүмүүжүүлж дээ зайлуул. Хийсэн бүтээсэн гавьяа зүтгэлийг нь үнэлж хүндэтгэхэд заавал ахмадын хороо оролцох биш төр хүндэтгэл үзүүлнэ гэдэг чинь урам шүү дээ.Тунгалга боловсрол өндөртэй, хичээл зүтгэл сайтай эмэгтэй. Одоо ажиллаж байгаа юм байна. Ашиглах л хүний нэг дээ.

Avatar

Зочин 2018-03-15 202.9.40.150

үргэлж ийм хөгийн ажил хийж цаг нөгцөөдөгөө болиочээ та нар ичдэггүй юмуу наадахы чинь тэр ахмадын байгууллага нь хийчихнэ шдэ ичиг юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж