ЕХ Хойд Солонгостой нууц хэлэлцээ явуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

ЕХ Хойд Солонгостой нууц хэлэлцээ явуулж байжээ

ЕХ Хойд Солонгостой нууц хэлэлцээ явуулж байжээ

Европын холбоо сүүлийн гурван жилийн хугацаанд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох тухай асуудлаар ажлын хэсэг байгуулан, тус улстай нууц хэлэлцээ явуулж байсан талаар Европын парламентын нэгэн гишүүн мэдэгдсэн байна. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосын албаны хүмүүс, тэр дундаа сайд нартай 14 удаагийн уулзалт зохион байгуулсан ажээ. Тэд ойрын хугацаанд Брюссельд Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзалт зохион явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Европын парламентын төлөөлөгчийн мэдээлснээр, тус ажлын хэсэг Солонгосын хойгийн цөмийн хямралыг зогсоох үүднээс Хойд Солонгосын албаны хүмүүстэй ямар нэгэн болзолгүйгээр дээд хэмжээний яриа хэлэлцээ явуулах тухай зөвшилцсөн байна.

Тус ажлын хэсэгт АНУ, Хятад, Япон, БНСУ-ын төлөөлөгчид мөн багтсан гэнэ.  Ажлын хэсгийн ахлагч Нирж Девагийн хэлснээр Европын холбооноос Хойд Солонгосын эсрэг тавьсан олон хатуу хориг арга хэмжээний үр дүнд Пхеньян нууц хэлэлцээ явуулахыг зөвшөөрсөн гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дээд хэмжээний уулзалт зохион явуулах саналыг хүлээн авсан нь Солонгосын хойгт үүссэн цөмийн хямралыг арилгаж магадгүй гэдэг найдвар төрүүлж байгаа юм.

Дональ Трамп, Ким Жон Ун хоёрын дээд хэмжээний уулзалтын өмнө Хойд, Өмнөд Солонгос Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт зохион явуулахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Agence France- Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж