Д.Алтанхуягийн шавь нар “The World Ballet Trial”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуягийн шавь нар “The World Ballet Trial”-д оролцоно

Д.Алтанхуягийн шавь нар “The World Ballet Trial”-д оролцоно

“The World Ballet Trial” (Tokyo stage-3) олон улсын балетын тэмцээн гуравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд Токио хотноо болох ажээ.Тус тэмцээнд Сингапур, Япон, Шанхай, Өмнөд Солонгос зэрэг улсын авьяаслаг бүжигчин багачууд оролцдог.

2017 онд тус тэмцээний JUNIOR A буюу 10-13 насны ангилалд  “Монголын үндэсний балет” сургуулийн сурагч Б.Анхзул оролцож, хүрэл медаль хүртэж байсан. Энэ оны хувьд “Монголын үндэсний балет” сургуулийн сурагч С.Нямжаргал C 13-15 насны ангилалд, Б.Эмүжин B 10-12 насны ангилалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа ба сурагчдыг тус сургуулийн багш Ц.Жаргалан дасгалжуулж байна. Тэмцээнд “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хүндэт зочиноор уригджээ. Тэрбээр АНУ-аас Токио хотыг зорин очих аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж