“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 захирамж “Иргэдийн оролцоотой–Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 дүгээр тушаал “Манай хороо-Миний гудамж” аяныг энэ сарын 1-ээс эхлэн бүх дүүрэгт зохион байгуулж байна. “Манай хороо-Миний гудамж” аянтай холбогдуулан Улаанбаатар хотын 9 дүүргийн Засаг дарга нар захирамж гарган ажлын хэсэг байгуулан анхны хурлаа зохион байгуулаад байгаа юм. Үүний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүүргүүдэд ажиллах хуваарь, ирүүлсэн тайлан мэдээг хэрхэн дүгнэх талаар дэлгэрэнгүй танилцуулж санал солилцлоо.

“Тохижилт болзолт” уралдаан, “Хоггүй хороо-Хоггүй гудамж” уралдаан гэж зохион байгуулагддаг байсныг энэ жилээс “Манай хороо-Миний гудамж” аяны удирдамжийн хүрээнд нэгтгэн зохион байгуулж байна. Ингэснээр тус аяны цар хүрээ илүү өргөн хүрээг хамарсан иргэдийн оролцоотой цогц менежментийг зохион байгуулах гол аян болж цаашид уламжлал болон зохион байгуулагдах юм.  Тус аяны хүрээнд Удирдамж бүхий гарын авлага хэвлэгдээд байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүргийн бүх хороогоор тараагдаад байгаа юм. Нийт 7 номинациар өрсөлдөх тус аяны шилдгүүдийг нийслэлийн 379 жилийн ойн баярын өдөр шалгаруулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж