Ньюс хөтөч: "Монгол алт" олон улсын хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Монгол алт" олон улсын хурал болно

Ньюс хөтөч: "Монгол алт" олон улсын хурал болно

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 15

ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • ‘MONGOLIA GOLD 2018’ олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал үзэсгэлэн ‘Корпорейт конвейшн төв’-д зохион байгуулагдана. Холбоо барих утас: 70111106, 91911383
  • “Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр илтгэлийн өдөрлөг Бишрэлт зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 99108635, 99105652,99110322

  • “Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг “М Плаза” төвд зохион байгуулагдах бөгөөд тус хэлэлцүүлэгт орон нутгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга нар болон Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн гишүүд, шүүх, прокурорын төлөөллүүд оролцоно.

  • Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд ‘Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь’ сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 90094400, 88115839

  •  ‘Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал’ нэртэй сонирхолтой арга хэмжээ ‘Туушин’ зочид буудлын ‘Соёмбо’ танхимд болно. Холбоо барих утас:  91915340, 88844482.

10.00

  • ЗТХЯ-аас ‘ Авто замын чанар-үр ашиг’ сэдвийн хүрээнд удирдах ажилтаны улсын зөвлөгөөнтэй. Зөвлөгөөн ‘Блю скай’-д болно. Холбоо барих утас: 88112113

  • ШӨХТГ-аас Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭГЧ-2018” зөвлөлдөх уулзалт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын дугуй танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 89032498

  • Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнд Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд хадгаламж эзэмшигчдийн эрх хэрхэн хамгаалагддаг тухай ба тус корпорацийн өөрийн үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд танилцуулна

  • Жендэрийн үндэсний хорооны 2018 оны ээлжит хуралдаан Төрийн ордны Сүхбаатар танхимд болно. Жендерийн үндэсний хороог Ерөнхий сайд ахалдаг бөгөөд энэ удаагийн хуралдаанаар 2017 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэж, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахаас гадна Хорооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг батлах юм. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан салбар зөвлөл, салбар хороог шагнаж урамшуулах үйл ажиллагаа болно.  Холбоо барих утас: 91915340, 99109104

  • Дэлхийн Банкнаас шинээр гаргаж буй бүс нутгийн боловсролын салбарын тайланг танилцуулах хэвлэлийн хурал Дэлхийн Банкны байранд болно. Тус тайланд бүс нутгийн сургуулиудын тогтолцоог үнэлж, сурлагын үр дүнг дээшлүүлж чадсан арга замуудын талаар онцлон тэмдэглэснээс гадна боловсролын чанарыг сайжруулахын тулд цаашид авах арга хэмжээ, зөвлөмжүүдийг багтаасан байна. Холбоо барих утас 99778587

  • Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Оросын боловсролын үзэсгэлэн-2018” болно.

  •  Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30

  • ITPark -н 3 давхарт мэдээллийн төвд Мэдээлэл, технологийн үндэсний парк, Азийн бизнесийн холбоотой хамтран Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны талаар танилцуулсан хэвлэлийн бага хурал болно. 

11.00

  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн нас, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Холбоо барих утас 99027019, 99034350

  • ‘Ил тод хариуцлагатай уул уурхай’ хэвлэлийн бага хуралтай.Холбогдох утас 99089666, 99209315

12.00

  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА АШИГ ОЛОХООС ЧУХАЛ” сэдэвт хэлэлцүүлэг МҮЭ-үүдийн Холбооны төв байрны 4 давхарын хурлын танхим. болно. Сүүлийн үед ХАБ-ыг бүрэн хангаж ирээгүйгээс үүдэлтэй хүний алтан амь эрсдэж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж буй тохиолдол гарч буй нь эргээд нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буйд “Өөрчлөгч” клуб төвлөрч мэргэжилтнүүдийн дүгнэлт, олон нийтийн саналыг нэгтгэх, сэтгүүлчдийг мэдээллээр хангах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийх юм

13.00

  • ЗТХЯ-ны гадаа орон нутгийн АЗЗА нарт техник тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 88112113

14.00

  • Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн урлагийн зааланд ‘Орчны бохирдлоос сэргийлэх экологийн сургалт’-ын нээлтийн ажиллагаа болно. 325044

15.00

  • Монголбанкны 5 давхарт  Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэг хийнэ.

18.00

  • МОСБХ-ны Оюутны Лиг-ийн Тэмцээний 2017-2018 оны улиралын ‘Бүх Ододын Тоглолт’ эхлэхэд бэлэн боллоо. ‘Бүх Ододын Тоглолт’  МУИС-ийн 4-р байрны Спорт зааланд эхлэнэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1990.03.15-22 Хятад Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийж, хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцон, хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурав. Хурал дээр Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрэв. 

2013.03.15 Монголын залуу зохиолчдын холбоо дэргэдээ утга зохиолын дугуйлан байгуулав.

2017.03.15 Монгол Улсын хэлний бодлогын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн ажлаа тайлагнав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж