“Big bang” хамтлагийн фенүүддээ зориулсан “Цэцгэн зам”

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

“Big bang” хамтлагийн фенүүддээ зориулсан “Цэцгэн зам”

“Big bang” хамтлагийн фенүүддээ зориулсан   “Цэцгэн зам”

Өмнөд Солонгосын K-Pop ертөнцөд алдартай “Big bang” хамтлаг 2006 онд байгуулагдсанаасаа хойш 12 жил уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд тэд Азид төдийгүй дэлхий дахинд ч алдаршсан дуучид болжээ. Өмнөд Солонгост авьяаслаг тамирчин, од дуучин байсан ч бүгд цэргийн алба хашдаг хуультай.

Өнгөрсөн 2017 оны хоёрдугаар сард  тус хамтлагийн гишүүн реппер  Топ цэргийн албанд явсан ч  хар тамхины хэрэгт орооцолдсоноос болж цэргийн албаа түр орхисон. Тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр хоёр жилийн тэнсэн авч, олон нийтийн ажил эрхэлж байгаа.

Хамтлагийн ахлагч Жи-Драго

Хамтлагийн ахлагч Жи-Драгон энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр  “Цагаан гавал” цэргийн ангид татагдсан юм.

Хамтлагийн гишүүн болох Тэ-Ян

 Хамтлагийн гишүүн болох Тэ-Ян гуравдугаар сарын 12-ны  “Цэнхэр од” цэргийн ангид татагдсан билээ.

хамтлагийн гишүүн болох Дэ-сун

Тэгвэл өчигдөр /2018.03.13/ хамтлагийн гишүүн болох Дэ-сун ”Ялцгаая” нэртэй улсын 27-р дивизд хуваарилагджээ.  Түүнийг гаргаж өгөхөөр фенүүд нь олон цагийн өмнө эртлэн ирсэн байна. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр цэргээс халагдах юм. Харин үлдсэн гишүүн болох Сынри удахгүй бие даасан цомгоо гаргасны дараа цэрэгт явах юм байна. Хамтлагийн гишүүд цэргийн албаа хамт хаагаад, хамтдаа эргэн ирвэл ‘Big bang’ хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин цуглаж уран бүтээлдээ эргэн орно хэмээн үзжээ. Тэд урт хугацаагаар уран бүтээлээсээ хөндийрч байгаа болохоор фенүүддээ зориулж  шинэхэн уран бүтээл болох “Цэцгэн зам” дуугаа  өчигдөр 18.00 цагт цацсан юм. Цэцгэн зам дууны хэсгээс:

“Энэ бидний төгсгөл биш ээ

Уйдаж залхсан ч гуйя хүлээгээрэй

Тэгээд дахин намайг хайрлаарай

Энэ цэцгэн зам хэсэг хугацаанд тасарсан ч

Тэр байрандаа, тэр л газраа намайг хүлээгээрэй” гэх утгатай аж.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж