БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадам ирэх ням гаригт /2018.03.18/ өндөрлөнө. Анх удаа өвлийн паралимпийн наадамд оролцсон Хойд Солонгосын төлөөлөгчид өнөөдөр /2018.03.15/ нуцаг буцахаар болжээ.
Хойд Солонгосын пара цанын хоёр тамирчин ирсэн бөгөөд тэдэнтэй хамт дөрвөн ажиглагч тамирчин болон албаны нийлсэн нийт 24 хүн Пёнчанд ирсэн. Баг тамирчдын тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд хаалтын ажиллагаанд оролцохгүй нутаг буцахаар болжээ.
Хойд Солонгосоос анх удаа өвлийн паралимпийн наадамд Ма Ю Чол (28 настай), Ким Жон Хён (18) нар цанын LW12 ангилалд өрсөлдлөө. Өчигдөр болсон 1.1 км-ын спринт уралдаанд 36 тамирчин өрсөлдсөнөөс Ма Ю Чол 3:59.48 минутын амжилтаар 31-р байр эзэлсэн бол Ким Жон Хён 4:23.87 минутаар түүний дараа оржээ. Тэд тэргүүлэгч тамирчнаас 58 секунд болон 1 минут 23 секундын алдагдалтай барианд орсон байна.
Анх удаа өвлийн паралимпийн наадамд өрсөлдсөн Хойд Солонгосын тамирчид энэхүү наадмаас багагүй туршлага хуримтлуулжээ.
Урьдын адил Хойд Солонгосын багийн бүрэлдэхүүн хэвлэлийнхэнд хаалттай хэвээр байсан байна.