Барилгын сайд Х.Баделханд өгөх зөвлөгөө | News.MN

Барилгын сайд Х.Баделханд өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Барилгын сайд Х.Баделханд өгөх зөвлөгөө

Барилгын сайд Х.Баделханд өгөх зөвлөгөө

Бүгдээрээ нэг тоо бодъё. Бүх хүн математикч болох албагүй ч бүгдээрээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуульд ч ийм заалт бий.

Улаанбаатарын хэмжээнд 2017 онд 83 мянган шинэ орон сууцны төсөл хэрэгжсэнээс 66 мянган орон сууц борлогдоогүй байгаа гэсэн албан бус мэдээ байна. Яг хэчнээн мянган айлын орон сууц өнөөдрийн байдлаар эзнээ хүлээж, эдийн засгийн эргэлтийг түгжсэн бэ гэх асуултын хариултад өгөх шинэ тоо барилгаар овоглодог салбарын яаманд ч, төрийн бус байгууллагуудад нь ч алга.

2012-2016 онуудад нийтдээ 90 мянган айл ипотекийн зээлээр орон сууцанд оржээ. Нэг ёсондоо ипотекийн зээлийн журамд заасан

  • Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна
  • Зээлийн хүү жилийн 8 хувь
  • Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй /Зээл үнэлгээний харьцаа хөрөнгө 70 хувиас дээшгүй/
  • Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлого 45 хувиас хэтрэхгүй
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн нийт хэмжээ 80м2-аас ихгүй

гэх заалтуудыг хангасан шаардлага 100 мянга хүрээд дуусчээ гэсэн үг. Үүний цаана тогтмол орлого, тогтвортой ажлын байртай ч 30 хувийн урьдчилгаанд бүдэрч яваа олон мянган эрэлт, хэрэгцээ бий.

Тоогоо үргэлжлүүлээд бодъё. Улаанбаатарын гэр хороололд 220 мянган айл амьдардаг. Нэг айлын хашаанд нэг биш хоёр, гурван айл амьдардаг гэвэл тэр хэрээр яндангийн тоо нэмэгдэж, Улаанбаатарын агаарыг бохирдуулж байна гэсэн үг. Гэр хорооллын 220 мянган айлаас 100 мянгад нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэсэн судалгааг НЗДТ-ын газраас гаргасан гэвэл тэдний эрэлтийг төр дэмжээд өгөхөд л нийлүүлэлт цаана нь хангалттай байна.

Зах зээлд борлогдоогүй 66 мянган орон сууц, орон сууцанд амьдрах боломжтой 100 мянган айлын эрэлттэй нь холбож өгснөөр нэг талаасаа зогсонги байдалд орсон барилгын салбар сэргэж, нөгөө талдаа Улаанбаатарын агаар, хөрсийг бохирдуулдаг эх үүсвэрийн тоо буурна гэсэн үг.

Төвийн төвлөрсөн системд холбогдож, дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцанд амьдрах хэрэгцээ гэр хорооллын бүх өрхөд  бий. Харин эрэлт нь гуравны нэгд нь байгаа гэж үзвэл хатуу журмыг шинэчлэх, хамрагдах квадрат метрийн тоог нь өсгөх нь өнгөрсөн дөрвөн жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөрийн тооцоолол, үр дүн, бодит шаардлагаас харагдаж буй юм.

Гучин хувийн урьдчилгаагаа төлөөд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн шаардлагыг хангасан өрхийн тоо 100 мянгаар дуусчээ гэж тооцвол У.Хүрэлсүхийн Засаг зээлийн журмаа шинэчилж, 15-25 хувийн урьдчилгаатай долоон хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шаардлагатай болжээ гэсэн үг.  Ингэвэл ахиад 100 мянган айл хашаанаасаа нүүж, 100 мянган орон сууц эрэлтэд орно. Өөрөөр хэлбэл, орон сууцанд орох хүсэлтэй иргэдийнхээ боломжийг харгалзан ипотекийн зээлийн төрлийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Салбарын яамнаас жилд 15 мянган айлыг орон сууцжуулах бодлого барьж байгаа юм байна. Урьдчилсан тооцоогоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлт 200 гаруй тэрбум төгрөг болох бөгөөд энэ хөрөнгөөр эргүүлээд ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Энэ мөнгө 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтойг бас тооцжээ. Засгийн газар ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 2018 оны төсөвт 120 тэрбум төгрөг суулгасан. Төсөвт суулгасан 120 тэрбумаар зорилтот бүлэг, төрийн албан хаагч багш, эмч нарыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу орон сууцжуулах ажлыг судалж байгаа гэнэ. Эрэлт ихтэй метр квадраттай орон сууцны үнийг нь буулгаж, төр өөрийн хөрөнгөөр худалдаж авахаар ярьж байгаа бөгөөд ТОСК-оор дамжуулан түрээсийн орон сууц хэлбэрээр олгох боломжийг эрэлхийлж байгаа гэв. Ажлын хэсгийнхэн  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, орон сууцны үнийг нь бууруулж худалдаж авах асуудлыг судлаад лав дөрвөн сар болсон. Цаасан дээрх судалгаатай зууралдаад удаж байгаа Барилга, хот байгуулалтын яам нэг иймэрхүү л мэдээлэлтэй сууж байна. Гэвч, яг одоохондоо бодит ажил болгочихсон зүйл нэгээхэн ч алга.

Х.Баделхан сайд барилгын салбарт хийх ажлынхаа зах зухаас ярихдаа “Зах зээл дээр урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдах иргэд цөөрсөн. Монголбанк ипотекийн зээлд зориулж, шинээр хөрөнгө босгохгүй. Гэхдээ өмнө нь олгогдсон зээлийн эргэн төлөлтөөр дахин зээл олгох боломжтой. Мөн гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, Монголбанкинд үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, мөнгө босгох тодорхой зорилт тавьсан. Тусгай хөтөлбөр боловсруулж байгаа” гэжээ. Гэхдээ ярих амархан, хийх нэг өөр. Ярих гоё, хийх бүр хэцүү. Гол нь орон сууцны бондыг эргэлтэд оруулах, мөнгө босгох, ипотекийн зээлийн журмаа өөрчлөх, үүнийгээ ядахнаа л  танхимдаа танилцуулах, Засгийн газраасаа зөвшөөрөл авах гээд салбарын сайд ажлаа яаравчлахгүй бол бүтээн байгуулалтын улирал хэдийнэ ирчихлээ.

Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалаад барилгын ажил манайд улирлын чанартай явагддаг. Тиймээс эзнээ хүлээсэн орон сууцнуудаа зарж борлуулах, эдийн засгийн түгжээг нь тайлъя гэвэл эхлээд ипотекийн зээлийн журмаа өөрчлөх, санхүүжилтийн асуудлыг нь эртхэн шийд, Х.Баделхан сайд аа.  Цаг хугацаа таныг харсаар байтал дөрвөн сар өнгөрчихөөд байна. Барилгын салбарынхны ажил хийх хугацаа харин ердөө долоохон сар!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2018-03-14 66.181.189.84

8 huviin zeelee olgohgui uim baij agaarin bohirdol gej kutsaad bhin

Avatar

Зочин 2018-03-14 59.153.87.160

хүүе манай байр байхий харин манай цонх нөгөө талдаа байгаа……………………

Avatar

Зочин 2018-03-14 66.181.177.209

Тэди гэж нэг түгжрээ үүсгэгчийг хотоос нүүлгэж тэр хавийг машингүй гудамж болгомоор юм

Avatar

sandag 2018-03-14 210.31.76.80

Анагаахыг нүүхээо хуучин байруудыг нураагаад цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Доороо том граж хийгээд дээр нь цэцэрлэгт хүрээлэн. Тэгвэл 1- р эмнэлэг, 3-р эмнэлгийн орчин бас ч гэж нэлээн сайжтрна шүү. Өвөлдөө мөсөн коток хийгээд. Ард түмэн амран суух ямар ч газар, цэцэрлэгт хүрээлэнгүй боллоо шүү дээ. Энийг ажил болгооч

Avatar

zochin 2018-03-14 59.153.87.15

Eronhii said Hurelsuh ta ene hunee ogtsruulj mergejiliin hun olj tavih heregtei iim nohduud tanii ajild nemer bish nermees boloh shuu dee

Avatar

zochin 2018-03-14 202.21.96.156

Хасгуудыг хэзээ ч хаана ч даврааж болохгүй.

Avatar

Ganaa 2018-03-14 83.97.157.201

Negiig ni hasguud,nuguug bayad durvud,uvur mongol gej ad vzeed jalga dovny vzel gargana gedeg lav uhaantai hvnii ajil bish.3 sayahan bid ingej hoorondoo muuruldsuur baital hyatad uls ediin zasgiig mini zalgij bna.Daraa ni gazar nutag ta bvhnii erh chuluug zalgina.Ter ved hasag,buriad,bayad durvuduu yariad suuj bgaarai.

Avatar

zochin 2018-03-14 66.181.166.134

GAZAR HUDLUHUD NURAH MAGADLALTAI,ASHIGLAH BOLOMJGUI BOLSON HUUCHIN BARILGA BOLOH NEHMELII SHARUUDAA YARALTAI DAHIN BARILGAJUULAACH.YAMNAAS YU HIIGEED BAIGAA NI MEDEGDEHGUI JIL BOLLOO.YARIHAA ZOGSOOGOOD HIIJ EHLEMEER BAINA

Avatar

Zochin 2018-03-14 64.119.27.75

Naad zah ni tenderee uuriin munguur geheer dandaa ajil avch bgaa nuhdyyd ni mungutei mergejliin bys mungutei bysad salbariin hymyys l baina shyy dee.Eniigee uurchilj boldoggyi iym baih daa.

Avatar

Зочин 2018-03-14 202.21.106.142

Одоо энэ Улаанбаатар хотод ингэж шавааралдаж амьдардагаа больео. Хотын төвөөр дүүрэн өндөр байшин барьсанаас машин тавих газар ч алга өолсон. Төр засаг нь өөрөө ухаалаг бус байхаар иргэд нь амьдрал сайн байгаа, ажил олдоцтой газар руу нүүх нь ойлгомжтой. Юун түрүүнд хотын ачааллыг бууруулахын тулд ажлын байр хөдөө тйиш ихээр бий болгох хэрэгтэй. Ядаж төр захиргааны байгууллагуудыг хотоос гаргах замаар төр өөрөө бусдад үлгэр дууриалал болох хэрэгтэй. ЗГ, УИХ, ЕТГ, яам, агентлагуудыг Хархорин руу биш юмаа гэхэд ядаж Зуунмод хавь руу нүүлгэвэл хотоос наанадаж 100,000 хүн гарна. Дээр нь их сургууль, үйлдвэр, захуууд зэрэг олон мянган ажлын байруудыг хотоос гаргавал энэ хотын хүн ам 2 дахин багасаж 1,6 сая биш 800 мянга болсон байхад түгжрэл арилж утаа ч өөрөө багасна. Одоо нэн даруй Монгол улсын нийслэлээр Хархорин эсвэл Зуунмод, эсвэл Майдар хотыг зарлаж ажлаа эхлүүлмээр байна. Казахстан 20 жилийн өмнө Астана хотыг нийслэл болгосноор Алматад түгжрэл эрс багасаж дээр нь улсын ждийн засагт ч их түлхэж болсон юм шүү

Avatar

zochin 2018-03-14 106.130.210.13

barilga.n salbar ulsaas tataas avahgui ersenldeend oroh tsag ni irjee…bairnii une unana…avah heseg mash baga baigaa…

Avatar

zochin 2018-03-14 106.130.210.13

barilga.n salbar ulsaas tataas avahgui ersenldeend oroh tsag ni irjee…bairnii une unana…avah heseg mash baga baigaa…

Avatar

Дорж 2018-03-14 103.57.95.81

Энэ нээс өөр хүн монгод байхгүй юу? Ийм амьтнаас юу хүсэх вэ дээ. Ардын нам энэ хүн шиг л болж дээ.

Avatar

Зочин 2018-03-14 202.131.236.170

Банкаар дамжуулж барилгын салбар, газарт хийдэг луйвараа буцааж төрд шахаа хийж, ард түмэнээ хулхидахаа зогсоо.

Avatar

Зочин 2018-03-14 66.181.177.209

Малчин өвгөн чинь Бадeлханаас чинь дээр сэтгэнэ шүү. Шинээр сэтгэж бодож чаддаггүй юм бол ядаж Мөнхжаргал билүү түрүүчийн хүнийхээ хийж байсан ажлыг үргэлжлүүлээчээ. Ингээд ямарч арга хэмжээ авалгүй байсаар хагас жил өнгөрлөа

Avatar

зочин 2018-03-14 27.123.214.113

Нийслэлд өндөр барилга хэрэггүй Газаргүй биш 5-давхар байхад бно. Нар үзэхгүй шавааралдуулж барьсан олон орон сууцанд ороод ч хэрэггүй !!

Avatar

Зочин 2018-03-14 27.123.212.132

зөв эрүүл аюулгүй амьдрах нөхцөл байхгүй болоод байна.

Avatar

Зочин 2018-03-14 66.181.160.109

Одоо байгаа 100 мян орон сууцаа 8 хувийн урьдчилгаагаар борлуулсан дээр. Бас сууцныхаа үнийг ам метрийг нь 700-800 мян төг болтол нь бууруул. Ийм нөхцөлтэйгээр төр бүх сууцыг авчих. Дараа нь асар их боломж гарч ирнэ дээ. Даанч харах мэлмий дутаад байна уу даа.

Avatar

Зочин 2018-03-14 27.123.212.132

Болж байна гэхдээ нэг асуудал байна. 17 оноос баригдаад борлогдоогүй байсан сууцны хувьд арай өөр байхаа тиймүү

Avatar

Зочин 2018-03-14 202.131.236.170

Энэ бол төрийн нэр барьж, барилгын шахаа хийж байгаа луйвар. Өндөр үнээр газраа шахаж, барилгын үнэ өсгөнө. Тэгээд барилгынхан, болон банк дамжсан луйварчид үнээ нэмнэ, дараа нь төрийг шахна, дараа нь элдвийн долоон зовлон тоочиж ард олоноо хуурч байгаад луйвар хийнэ. Газрын мухарт барьсан барилгаар шахаа хийдгээ боль Баделхан дурак аа.

Avatar

gsecg 2018-03-14 202.131.225.5

метр квадратын хязгаарлалтаа нэмээчээ эсвэл бүр үгүй хийгээчээ малнуудаа

Avatar

Зочин 2018-03-14 202.70.34.70

Бүх орон сууцыг засгийн газар бариагүй шүү дээ. Хувийн хэвшлийнхэн барьсан сууцаа бууруулах ёстой. Үнэ тэд тогтоох ёстой. Зарахын тулд тэд маневр хийх ёстой. Үнээ өсгөхгүйн тулд тэд хээл хахууль өгөх ёсгүй. Эсвэл тэгж худлаа ярьж үнэээ өсгөдөг.

Avatar

Зочин 2018-03-14 202.131.238.98

одоо гэр хорооллоос орон сууцанд орох аЙЛ БАЙхгүй болсон дооо бараг

Avatar

иргэн 2018-03-14 202.179.24.23

маш өндөр үнэтэй орон сууцнууд борлогдохгүй байгаа болохоос боломжийн хэд нь борлогдоод дууёёан юм байна лээ шүү дээ, манайхан бие биенээ дуурайгаад нэг хэсэг цөөн кв-тай лорон сууц, нэг хэсэг оффисе, сүүлдээ тансаг зэрэглэлийн гэх орон сууц бариад байгаа нь хувийн хэвшлийнхэний зөвхөн ашиг харсан үйл ажиллагаанаас болсон хэрэг. Ж нь: 15 давхар оффисын хэдэн өрөө түрээслэгчтэй байгаа вэ, тансаг сууцны хэд оршин суугчтай вэ гээд бод, бүгд хоосон эсхүл борлогдооүй орон сууц, Ипотекийн зээл өгөхийг хүлээгээд үнээ буулгахгүй байгаа нь худлаа биш, Тэгэхээр зориулалтыг нь өөрчлөх эсхүл, 5-10 өрөө сууцаа 2, 3, стандарт өрөө болговол ипотекээр орж л таарна. Зах зээлд стандарт 50-75 м.кв орон сууц хэрэгтэй байгаа шүү дээ

Avatar

Amar 2018-03-14 202.179.24.251

Тансаг зэрэглэл ч гэх шиг. Энэ чинь баруунд тэтгэвэрийн хөгшчүүл болон оюутнуудын байдаг байр шүү дээ.Иргэдээ ядуурлаас гаргаж байж л барилгын асуудал, орчны бохирдол шийдэгдэнэ шүү дээ.

Avatar

Нэг л биш ээ 2018-03-14 202.72.245.220

МАЛЧИН ӨВГӨН ШИГ БУВТАНАСАН НӨХӨР МАГАД ЮМ ХИЙХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛСООН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж