Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.03.14/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.
Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах боллоо.
Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг сайд, албан тушаалтанд үүрэг болгов.
Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160 000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ажил өрнүүлнэ
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Манай улс гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд Атрын аяныг зохиож байсан. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган тонн ургац хураан авч байжээ. Хоёрдугаар аянаар 12 Сангийн аж ахуй шинээр байгуулж 250 мянган га газар нэмж хагалан 560-670 мянган га-д үр тариа тариалж 680-860 мянган тонн ургац хураан авсан байна. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортод гаргаж байсан түүхтэй.
Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нийт 60 мянган тариаланч, ногооч ажиллаж байгаагийн зэрэгцээ 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлж байна.
Товч мэдээ
Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Талууд улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, санал солилцож, байр сууриа илэрхийлэн, цаашдын чиглэлээ тодорхойлох юм. Манай улс барилга, хот байгуулалт, соёл, боловсрол, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүдээс 2018-03-14 103.14.38.130
авдаг бохир усны төлбөрийг зөв зарцуулаачээ. Ус суваг гэж зальтай авилгач газар нэг бна. Жинхэнэ Гол, усыг бохирдуулж байгаа торгох ёстой газар бол Ус суваг шүү дэ.
Шууд гэрээ 2018-03-14 66.181.186.230
Шууд гэрээ байгуулж худалдан авалт хийхийн цаана л авилгал албан тушаалын наймаа явж бгаа.
Зочин 2018-03-14 202.21.116.206
Ирээдүй цаг дээр битгий ярьж бай. Өнгөрсөн цаг дээр ганц нэг өгүүлбэр хэлээч Засгийн газраа.
Зочин 2018-03-14 12.229.68.190
daraagui yum uu atsnuudaa
uls turjuud shaagaad bh yum
Зочин 2018-03-14 202.9.41.117
Үйлдвэр барина гэж шаасан яасан бээээээээ ? гэнэ үү? Хаана тэр вэ? Үйлдвэр барьвал тэнд чинь ажилчинаар нь ороод шаачах юмсан.Ажилгүй хэцүү байнаа хөө. "Хэцүү байнаа ээжээ" гэж дуулдаг дуу ч бий. Солонгос явъя гэхээр мөнгөгүй. Яах вэ? нээрээ. Кэсүү юм даа,кэсүү юм,Баделхаан сайд минь.Үйлдвэр барьчих л даа. Тэх үү? Гуйя.
Зочин 2018-03-14 150.129.143.156
Үнэхээр хэрэгжүүлж чадах уу? Хүрэлсүхийн засгийн газар шийдчихдэг л юм бол шүтэж амьдаръя, худлаа биздээ! Бүгд л гоё ярьдаг. Итгэхгүй бна
Зочин 2018-03-14 202.9.44.73
Яг биз чадахгүй бол бид үнэргүй [Хориотой Үг] гаргая
Өмхий утаа өмхий лаг 2018-03-14 66.181.184.199
Өвөлжин өмхий бохир нүүрснийй утаанд угаартасан улаанбаатарынхан хавар болж дулаархаар өмхий лагийн үнэрт умбалаа даа.
Зочин 2018-03-14 66.181.180.197
БАРИЛГЫН САЙД БАЛГАСХААН
Үйлдвэр барина гэж шаасан яасан бэээээ? 2018-03-14 202.131.239.138
Үйлдвэр барина гэж шаасан яасан, дээр дооргүй худлаа шаахаа болимоор юм даа. У. Хүрэлсэх сайд ингэж ажил хийвэл нэр хүнд, хийх гэж байгаа ажлын төлөвлөгөө нь газарт шороотой хутгалдаад сайхан болно биз дээ.
ЗОЧИН ХАСАГ 2018-03-14 66.181.180.197
ЗА БАРИЛГЫН САЙД ХАСАГ БАДЕЛКАН – ЧИ БУЛБАС ЕНЭ ЦЕБЭРЛЭК БАЙКУЛАМЖИЙХАА ӨМКЭ САМКАЙ ҮЙНЭРЕЭК БУЛБААС НЭН КУРДАН УСАТГАЖ САЙКАН ҮЙНЕРТЭЙ БУЛГАХ КЕРЭКТЭЙ ШИҮ , КУДЛАЙ КЕЛСЕН БАУБАЛ ДЕМЭЙ ЮҮМ БУЛНА ГЕДГЕЕГ ШИ МУУ САЙКАН МЕДЕЭРЭЭ , ШАМТАЙ КАТУУ ЯРИНАА ГЕЖ МЕДЕЭРЭЭ .