Пёнчаны наадмын тасалбар борлуулалт рекорд тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчаны наадмын тасалбар борлуулалт рекорд тогтоожээ

Пёнчаны наадмын тасалбар борлуулалт рекорд тогтоожээ

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадмын тасалбарын борлуулалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэнийг олимпийн наадмын албан ёсны сайтад дурджээ. Өчигдрийн байдлаар 316 200 билет борлогдсон нь дөрвөн жилийн өмнө Сочид болсон олимпийн рекордыг эвдсэн байна. Мөн энэ нь “Турин 2006” паралимпийн наадмын тасалбарыг нэг дахин нугалсан амжилт болжээ.

“Пёнчан 2018” өвлийн паралимпийн наадам өндөрлөхөд дөрвөн өдрийн тэмцээн уралдаан үлдсэн бөгөөд зохион байгуулагчид сурталчилгааг хийсээр байгаа юм. Тодруулбал, БНСУ-ын ерөнхийлөгчийн гэргий Ким Жон Сун хоёр хоногийн өмнө Пёнчан хотод зочилж, хоккейн тоглолт үзэн баг тамирчдаа дэмжсэн. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамт дахин Олимпийн тосгонд зочлоод байна.

БНСУ-ын баг тамирчид одоогоор нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд тус улсын тамирчдын амжилт ахиж байгаа нь тасалбар борлуулалтад нөлөөлсөн гэж үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж