Хятадын “Тэнгэрийн нүд” буюу “FAST” нь өнгөрсөн 2016 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Энэ нь 500 метрийн диаметртэй бөмбөрцөг радио дуран юм. Тэгвэл “Тэнгэрийн нүд” нь пульсар (лугшигч) байж болзошгүй 51 од илрүүлжээ. Тэдгээрийн 11 нь хэдийн шинэ төрлийн пульсар од болох нь тогтоогдсон байна.Сонирхуулахад, тус телескоп нь Хятадын Гүйжоү мужийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд хөл бөмбөгийн 30 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний том аж.
“Тэнгэрийн нүд”-ийг барьж байгуулахад нийт 22 жил зарцуулжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ