Хятадын Хэбэй мужийн Шахэ хотноо гуравдугаар сарын 10-нд “Хятадын шилэн хот” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийжээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа үзэсгэлэн дөрвөн хоног үргэлжилсэн аж.
Үзэсгэлэнд Хэйлун Жян, Гуандун, Шинжаан зэрэг газраас 60 гаруй шилэн эдлэл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж оролцон, барилга, гоёл чимэглэл, урлагийн гэх мэт төрлийн 1000 гаруй шилээр хийсэн бүтээлийг дэлгэсэн байна.
Эх сурвалж: CCTV