Ардчилсан намд болж байгаа дотоод сонгуультай холбоотойгоор нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарын дунд маргаан гараад буй.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ‘Нам дотор салхи оруулж, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сэлгэж байхын тулд дотоод сонгууль явуулж байгаа. Энэ нь одоо хийгдэж байгаа сонгууль бус өмнө нь ч явагддаг байсан сонгууль” гэж тайлбарлаж буй. Харин нийтлэлч Баабар ‘Энэхүү дотоод сонгууль нь Ардчилсан намын чадварлаг гишүүдийг зайлуулах ажиллагааны нэг” гэсэн агуулгатай тайлбар хийгээд байгаа.
“VS” буландаа Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нийтлэлч Баабар нарын байр суурийг онцоллоо.
Баабар | С.Эрдэнэ | |
Ардчилсан намын Улаанбаатар дахь бүтэц буюу дүүрэг, хороодын бүрэлдэхүүнд Ганц худаг, Мааньтад байсан нөхдүүд бүгд орчихлоо. Улаанбаатар чинь хэдэн зуун ч намын хороотой юм. Гэтэл олон жил болсон ажлаа сайн мэддэг хүмүүсийг сольчихсон. Одоо болохоор удирдлага нь 116 хүнийг хасчихлаа. Үндэсний бодлогын хорооноос хөөгөөд гаргачихаж байгаа юм. Бас аймаг, сумдын дарга нарыг тэр чигээр нь цэвэрлэж байгаа юм билээ. Эрүүгийнхэн л авч байгаа юм. Ардчилсан нам эрүүгийн бүлэг болоод дуусч байна. Ардчилсан нам гэлтгүй Ардын нам ч ялгаа байхгүй. Төрөөсөө хулгай хийнэ, хулгай хийснийгээ сайхан тараана. “Эрдэнэт”-ийн асуудалд гэхэд дан эрүүгийнхэн байгаа биз дээ. Нөгөө бүлэг нь тэд нараасаа дутахгүйн тулд түүнээсээ илүү юм хийгээд явж байна.Тэгэхээр Ардчилсан нам, МАН хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. С.Эрдэнэ дарга чинь жуман хулгайчийн л нэг ш дээ. Түүнээс биш ганцаараа хулгайч биш. Авлигатай тэмцэх газраас очоод асуу л даа. Зөвхөн С.Эрдэнэ гэдэг хулгайчийн талаар. 58 тэрбум төгрөгийн хулгай хийсэн гэдэг асуудал нь байж байгаа шүү дээ. Эх сурвалж: Newspress.mn | Баабар өөрөө хэн бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Баабар тухайн цаг үедээ хэрэгтэй зөв нийтлэлүүд бичдэг, хэвлүүлдэг байсан уу гэвэл байсан. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй байсан. Ямар нэгэн жагсаал цуглаанд оролцдоггүй. Дандаа ард нь суудаг байсан шүү дээ. Хийдэг ажил нь нийтлэл бичих байсан. Хүн бүр Баабарыг үнэн зөв бичдэг, ярьдаг гэж ойлгодог хүндлэлийг нь далимдуулаад, гүтгэдэг, доромжилдог болжээ. Үүгээрээ хэн нэгнийг айлгадаг болсон байна. Баабар ийм арга барил руу шилжсэн. Одоо бол Баабарын цаг үе дууссан. Энэ хүн уг нь сайхан нэр хүндээ хадгалаад явсан бол үр хүүхдэд нь хожим хойно хэрэгтэй байсан болов уу. Тэтгэврийн хөгшин улс төрийн хэл ам хийгээд суух нь их зохимжгүй харагдаж байна. Амандаа орсноо ярьж байна. Их л мундаг хүн. Энэ хүний ярьсан, хэлсэн бичсэн зүйлд ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй. Хэн дуртайгаа л доромжилж байна. Энэ хүн өөрөө цэвэр ариун уу гэвэл үгүй шүү дээ. Сангийн сайд байхдаа Монголын банк санхүүг яаж дампуурууллаа даа. Хэдэн банк дампууруулсан билээ. Өөрөө тэтгэвэрт гарахдаа хүртэл зүгээр ч нэг гарч чадахгүй байна. Хуурамч тэтгэвэр тогтоолгоод, алингаа алдсан. Үүнийг нь АТГ-т өгсөн. Одоо хэр нь энэ асуудлыг АТГ шалгахгүй байгааг гайхаад л байна. АТГ одоо хэр нь шалгахгүй байна. Ажилласан жилээ хуурамчаар нэмсэн. Хуурамчаар өндөр тэтгэвэр тогтоолгосон. Эх сурвалж: Монголын мэдээ сонин |
Холбоотой мэдээ