УЕПГ-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

УЕПГ-аас мэдээлэл хийнэ

Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Хэвлэлийн бага хурал 10.30 цагаас УПЕГ-ын байранд эхэлнэ. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын газрын гадаад орнуудтай харилцаж буй харилцаанд гарсан дэвшил болоод олны анхаарал татсан хэргүүдэд ямар арга  хэмжээ авч ажилласан тухайгаа мэдээлэхээс гадна АНУ-аас манай улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж буй хоёр шүүгч Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж