Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Хэвлэлийн бага хурал 10.30 цагаас УПЕГ-ын байранд эхэлнэ. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын газрын гадаад орнуудтай харилцаж буй харилцаанд гарсан дэвшил болоод олны анхаарал татсан хэргүүдэд ямар арга хэмжээ авч ажилласан тухайгаа мэдээлэхээс гадна АНУ-аас манай улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж буй хоёр шүүгч Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах аж.
С.Отгон