Том тушаалын террористыг устгав

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Том тушаалын террористыг устгав

“Аль-Каида”  бүлэглэлийн бас нэг лидер Ахмед аль-Обейдийг (Ahmed al-Obeidi) устгасан тухай Associated Press агентлаг мэдээлэв. Иракийн зэвсэгт хүчний төлөөлөгч генерал аль-Муссавийн хэлснээр  Абу Сухейб (Abu Suhaib) нэрээр алдартай тэр устгагдсан террорист Киркук, Салах-эд-Дин ба Нинева мужуудад алан хядагч бүлэглэлийн ажиллагааг хариуцаж байжээ. Ийнхүү Иракийн хүчнийхэн хоёр хоногийн дотор гурван том тушаалтан террористыг устгасан байна. Өмнө нь ерөнхий сайд Нури аль-Малики тусгай ажиллагааны явцад босогчдын хоёр лидер Абу Айюб аль-Масри ба Абу Омар аль-Багдади нарыг устгасан гэж байлаа. Лидерүүдийг нь устгасан нь “Аль-Каида”-д том цохилт болсоныг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден  хэлэв. Гэсэн ч  террористуудыг авлан устгах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж цэргийнхэн мэдэгдэж байна. Сүүлийн үед террористуудын цуврал ажиллагаагаар Багдадад олон хүн амиа алдаж хэдэн зуун хүн шархадсан билээ. Тэдний идэвхжилт нь саяхан болж өнгөрсөн Иракийн сонгуультай холбоотой.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж