Чукоткийн мөсөн гармыг түр хаав

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Чукоткийн мөсөн гармыг түр хаав

Чукоткийн мөсөн гармыг түр хаав

Чукоткийн Певек-Айоны мөсөн гармыг хаасан хэмээн ОХУ-ын Онцгой байдлын алба мэдээллээ.

32 километр энэ гармын мөс хэсэг газраа бараг нэг метр орчим цуурч цав гарсан учраас гармыг хаах шаардлагатай болжээ. Мөсөн доор усны гүн нь 11 метр учраас мөсөн дээгүүр зорчсон хүн болоод тээврийн хэрэгсэл живэх аюултай юм.

Онцгой байдлын албаныхан цав гарсан хэсэг дээгүүр модон гүүр барьж байна. Гүүрийг барьж дууссаны дараа гармын хөдөлгөөнийг нээх ажээ.

Певек хотыг Зүүн Сибирийн тэнгисийн Айон аралтай холбодог энэ мөсөн гарам нь дэлхий дээрх хамгийн урт мөсөн гарамд тооцогддог. Харин мөс гэссэн үед Айон арал руу зөвхөн нисдэг тэргээр хүрдэг юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж