ОХУ: Сүүний хэрэгцээний 25 хувийг гаднаас хангаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

ОХУ: Сүүний хэрэгцээний 25 хувийг гаднаас хангаж байна

ОХУ: Сүүний хэрэгцээний 25 хувийг гаднаас хангаж байна

Дотоодын сүүний хэрэгцээний 25 хувийг импортоор хангаж байна хэмээн ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Аркадий Дворкович хэлсэн байна.

“Сүүний гарцыг нэмэгдүүлэхээр бүхий л талаар хичээж байгаа ч дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна” хэмээн тэр хэлжээ.

Шадар сайдын хэлснээр ОХУ жилдээ 31 сая тонн сүү боловсруулж байгаа бөгөөд зах зээлийн хэрэгцээ нь багаар бодоход 40 сая тонн ажээ. Сүүг гол төлөв Беларусаас импортолж байгаа юм.

Сүүний нийлүүлэлтээр Ставрополь муж тэргүүлдэг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж