Мэдээллийн байгууллагууд кибер халдлагад өртөх болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Мэдээллийн байгууллагууд кибер халдлагад өртөх болжээ

Мэдээллийн байгууллагууд кибер халдлагад өртөх болжээ

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү халдах кибер халдлагын тоо нэмэгдэж байгаа “Антистихия” төв мэдээллээ. Тус төвийн тооцоогоор өнгөрсөн 2017 онд хэвлэл мэдээллийн байгууллагууд руу халдах нь өмнөх 2016 онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэжээ.

Халдлагын 36 хувь нь хортой вирус тараах, 26 хувь нь хамгаалалт сул газрыг эвдэн орсон тохиолдол байжээ.

ОХУ-ын тусгай албанаас кибер хамгаалалтаа сайжруулахыг байнга сануулж байгаа юм. Учир нь, тухайн байгууллага аюулгүй байдлыг хангах тал дээр хангалттай анхаарал тавихгүй байгаа нь хакерчдад олз болж байгаа юм.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Мэдээллийн дэд бүтцийг кибер халдлагаас хамгаалах хууль хэрэгжиж эхэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж