Даллас Старс плэй-оффт шалгарч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Даллас Старс плэй-оффт шалгарч чадах уу?

Даллас Старс плэй-оффт шалгарч чадах уу?

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Даллас Старс баг Канадын Монерал Канадиенс багийн талбайд зочлон тоглолоо. Тус тоглолтонд талбайн эзэн Монерал Канадиенс баг өрсөлдөгчөө 4-2 харьцаатай буулгаж авлаа. Талбайн эздээс Финланд довтлогч А.Лехконен 2 гоол, Канад довтлогч Б.Галлахер, Н.Щербак нар тус бүр 1 гоол оруулсан бол зочдоос Р.Факса болон багийн ахлагч Ж.Бенн нар тус бүр 1 гоол оруулжээ. Хэрвээ энэ өдөр Даллас Старс багийн тоглогчид алдааг олон удаа гаргаагүй бол хожил авах ч боломжтой байсан. Үүнийг илтгэх мэт Монерал Канадиенс багийн оруулсан 4 гоолын хоёр нь хүний илүүтэй буюу повер-плэй тоглолтоос орсон гоол юм. Ийнхүү аялан тоглолтоо эхлүүлээд байгаа Даллас Старс баг 2 тоглолт дарааллан хожигдож плэй-оффын байраа хадгалж үлдэхэд хүнд болж байна.

Монерал Канадиенс багийн хувьд плэй-оффт орох боломж нь тун бага Атлантик дивизиондоо 5-р байранд байгаа. Харин Даллас Старс багийн хувьд 70 тоглолтын дараах байдлаар 34 хожилтойгоор 80 оноотой дөнгөж плэй-оффын шугамны дээр бичигдэж байна. Даллас Старс баг ийнхүү үлдсэн тоглолтуудад сайн тоглох шаардлагатай болж байгаа бөгөөд тэдний дараагийн аялан тоглолтууд Торонто, Оттава, Виннипег болон Вашингтоны талбай дээр үргэлжилнэ. Даллас Старс баг плэй-оффт үлдэхийн тулд Колорадо, Сент-Луис багуудтай хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж