Колорадо баг Миннесотаг талбайд нь буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Колорадо баг Миннесотаг талбайд нь буулгаж авлаа

Колорадо баг Миннесотаг талбайд нь буулгаж авлаа

Өрнөд бүсийн хоёр баг болох Колорадо Эвеланш болон Миннесота Уайлд багуудын тоглолт Сент-Паул хотын “Xcel Energy Center” ордонд боллоо. Миннесота багийн хувьд 85 оноотой Өрнөд бүсийн Төвийн дивизионы 6-р бичигдэж байгаа бол Колорадо 80 оноотойгоор ердөө плэй-оффын шугамны дээр бичигдэж байгаа.

Иймд зочин баг Колорадо Эвеланш багийн хувьд хожигдох эрхгүй чухал тоглолт байсан юм. Сүүлийн 3 улирал плэй-оффын гадна үлдсэн Колорадо Эвеланш баг олж авсан плэй-оффын байрлалаа хадгалах, бүр цаашлаад ахиулах нь чухал байсан юм. Энэ өдөр Колорадо баг маш сайн тоглож өрсөлдөгчөө 5-1 харьцаатай буулгаж авлаа. Зочин баг Колорадогоос төвийн тоглогч Жей.Ти.Комфер 2 гоол, багийн лидер Н.МкКинно, Т.Йост, хамгаалагч Н.Задоров нар тус бүр 1 гоол оруулсан байна. Харин талбайн эздээс багийн ахлагч Финланд залуу М.Койву ганц гоол оруулжээ.

Ийнхүү Колорадо мужийн Денвер хотын Колорадо Эвеланш баг улирлын 37 дахь хожлоо байгуулж 82 оноотойгоор плэй-оффын байрлалаа хадгалан үлдэж чадлаа. Тэдний дараагийн өрсөлдөгч нь плэй-оффын төлөө зүтгэж буй мөн тэдний дивизионы Сент-Луис Блюс баг байх юм.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж