Чансааны №2 М.Чилич тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Чансааны №2 М.Чилич тэмцээнээ өндөрлүүллээ

Чансааны №2 М.Чилич тэмцээнээ өндөрлүүллээ

Талбайн теннисний Индиан Уэлльс тэмцээний 3-р шатанд учраа таарсан АТР-н чансааны №2 Хорватын М.Чилич болон Германы ахмад тамирчин 31-д эрэмбэтэй Ф.Кольшрайбер нарын тоглолт Германы теннисний ялалтаар өндөрлөлөө. Өдгөө 34 настай ахмад тамирчин Ф.Кольшрайбер Индиан Уэлльс тэмцээний 4-р шатанд 3 дахь удаагаа шалгарч байна.

Хоёр тамирчны тоглолт 2 сетэд шийдэгдсэн бөгөөд Ф.Кольшрайбер өрсөлдөгчөө 6-4, 6-4 харьцаатай буулгаж авсан байна. Германы ахмад тамирчин Ф.Кольшрайбер 2001 онд эхлүүлсэн боловч өнгөрсөн хугацаанд хамгийн өндөр амжилтаа 2012 онд үзүүлж байжээ. Тухайн жилдээ Уимблидоны дунд шөвөгт шалгарч Францын Жо Цонгад 4 сетэд хожигдож байжээ. Мөн тэрээр Мастерс ангиллын тэмцээнүүдэд 4 удаа л дунд шөвөгт шалгарч байсан амжилттай тамирчин юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Францын П.Эрбер байх юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж