Хаврын улс төр өмнөх жилүүдээс дутахгүй дуулиан шуугиантай эхэлж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэдэн жилийн турш боловсруулсан Шинэ Үндсэн хууль төслөө эрх баригч намын эсрэг зүтгүүлэхээр гуравдагч хүчнүүдтэй хүчээ зузаатгаж байгаа бол МАН дотроо “байлдаантай” сууна. Хаврын чуулган эхлэхэд тус нам дотор том газар хөдлөлт болж магадгүй гэх яриа байна. Зарим хэвлэлд бичсэнээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн бүрэн эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж мэдэхээр байгаа тухай цухас дурджээ. Гэхдээ ямар хэрэг мандуулсан болоод бүрэн эрхийнх нь асуудалтай ярихаар болов гэдэг нь тодорхойгүй байна.
2016 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан түүнийг шинэ гишүүн гэж үзэхгүйгээр Хууль зүйн байнгын хороог удирдах үүргийг МАН-ын бүлгээс ногдуулж байсан удаатай. Тэр үед улс төрийн хүрээнд Ш.Раднаасэд хэний хүн бэ гэх хардлага ч дагаж байв.
Сөрөг хүчин гэгдэж буй Ардчилсан нам ч эрх баригч намаас дутахгүй хэрүүлтэй суугаа. Дотооддоо явуулж байгаа ротацыг нь зарим гишүүн нь шүүмжилж, намын дарга С.Эрдэнэ тугуудаа хөөж, Нийгмийн даатгалынхныг шургуулж байна” гэж шүүмжилснийг намын удирдлагууд нь няцаасан. Гэвч дотоод сонгуультай холбоотой хэрүүл мөддөө намжихгүй гэх яриа байна.
Г.ХОРОЛ