Өсвөрийн тамирчид ДАШТ-ий нээлтэнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид ДАШТ-ий нээлтэнд оролцоно

Өсвөрийн тамирчид ДАШТ-ий нээлтэнд оролцоно

Монголын хөлбөмбөгийн холбооноос ОХУ-д болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох 12 насны хоёр хүүхдийг энэ долоо хоногт шалгарууллаа.

Дэлхийн 200 гаруй орны хүүхдүүдтэй хамтдаа байх энэхүү фестивалийн шалгаруулалтын дүн гарахад “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар оролцохоор болжээ. Хүүхдүүд хөлбөмбөгийн мэргэжлийн ур чадвар, англи хэлний бичгийн болон ярианы шалгалтыг өгсөн байна.

Үеийн нөхдөөсөө шалгарч “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох болсон Э.Даринчулуун “Горилла” багт хагас хамгаалагчаар тоглож, Ш.Эрхэс олон улсын хүүхдийн форумд Монгол орныг сурталчлан, сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан тоглогчийн тухай сурвалжлага бэлтгэх юм.

Дэлхийн орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчид оролцох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль ирэх зургадугаар сарын 3-18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болох юм. Тэдэнд хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд оролцох ховор боломж тохиох билээ.

Дэлхийн 211 орон оролцдог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийг ОХУ-ын Газпром ХК санаачлан Европийн хөлбөмбөгийн холбоо зургаан жилийн өмнөөс хамтран зохион байгуулж ирсэн байна. Харин сүүлийн хоёр жил Олон улсын хөлбөмбөгийн холбоо энэхүү фестивалийг хамтран зохион байгуулах болжээ.

Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар өсвөрийн (U-12) Улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдгээр тодорч байсан бөгөөд үеийнхэн дундаа ирээдүйтэй тамирчид гэдгээ харуулж чаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж