”Могул” брэнд азтан шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

”Могул” брэнд азтан шалгарууллаа

Монгол инженерийн оюун ухаанаар монгол хүн танд зориулан бүтээсэн Могул брэнд компьютер азтангуудаа шалгарууллаа

Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд Могул компьютер 1 жилийн ойгоо тохиолдуулан монголын ирээдүй болсон оюутан залуучуудынхаа боловсролд хөрөнгө оруулахаар боловсролын тэтгэлэгт худалдааг 1 сарын хугацаанд зарлаж өнөөдөр азтангуудаа шалгарууллаа. Могул брэндийн сугалаат худалдаа 6.25-8.15-ны хооронд Улаанбаатар хот болон Дархан хот дах ITZone компьютерийн их дэлгүүрийн салбаруудаар Могул брэндийн ширээний болон зөөврийн компьютер худалдан авсан хэрэглэгчдийн дунд явагдсан бөгөөд Дархан хотоос нийт 9 азтан шалгарсан бөгөөд 8 азтан Samsung брэндийн гар утас, Canon брэндийн өнгөт принтер хожиж 1 сүпер азтан болох Moгул lifemate L210 загварын ширээний компьютер худалдан авсан Бодь даатгал ХХК-ны Дархан салбарын захирал Г.Сарантуяа Сингапур улсад англи хэл сурах эрх хожлоо. Харин Улаанбаатар хотоос нийт 6 азтан шалгарсан бөгөөд 5 азтан Могул брэндийн гарын бэлэг хожиж 1 азтан болох Могул Nationmate N110 загварын ширээний компьютер худалдан авсан С.Нурлан Сингапур улсад англи хэл сурах эрхийг хожлоо.

2011 оны 2 сард Майкрософт /Microsoft/ корпорацийн Драйвэр тест менежер /Driver test manager/ системээр Могул брэндийн компьютер амжилттай тестлэгдэж, Виндоус 7 /Windows7/ үйлдлийн системтэй 100% нийцэж ажилласнаар Дэлхийн №1 програм хангамж үйлдвэрлэгч Майкрософт /Microsoft/ корпораци чанарын гэрчилгээгээ олгосон нь энэхүү брэндийг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрсөн үйл явдал болсон юм.

Могул компьютер нь 5 төрлийн загварын ширээний компьютер, 2 төрлийн зөөврийн компьютертэй бөгөөд олон улсын жишигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг төдийгүй бусад брэнд компьютерүүдээс 30% хямд үнэтэй байдаг нь Монголчууд бидний хэрэглээнд нийцсэн хамгийн сайн компьютер болж чадсан юм. Мөн үзэгчиддээ дуулгахад М-Си-Эс Электрониксийнхон 2 дах үеийн Могул компьютераа тун худалдаан гаргахаар ажиллаж байгаа юм байна.          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж