Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг хийв

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг хийв

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг хийв

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өнөөдөр/2018.03.14/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслөөр мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсож, төсөлд тусгахад чиглэжээ.

Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоос дараах асуултад хариулт авлаа.

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Бүтэц зохион байгуулалттай холбоотой. Тухайлбал, Хуульчдын холбооны их хурал, өдөр тутмын зөвлөлийн үйл ажиллагаа, ерөнхийлөгчийн бүрэн эрх, хуулиараа хэрэгжүүлдэг хуульчийн шалгалт, сургалт, магадлан итгэмжлэлтэй холбоотой цогц нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа. Тодруулбал, хуульчдын холбооны зөвлөл нь 43 гишүүнтэй ажилладаг байсан бол одоо 15 гишүүнтэй болгох мөн хуульчдын холбооны ерөнхийлөгч өөрөө хоёр жилийн хугацаатай сонгогддог бол хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд гурван жилээр сонгогддог. Ингэснээр ерөнхийлөгч зөвлөлийн гишүүдээсээ зөрж байгаа учир мөн гурван жилийн хэмжээнд аваачих явдал энэ нь өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацааг тооцож үзэх, хуульчийн шалгалтыг жилд нэг удаа авдаг байсан бол өөрчлөөд жилд хэдэн ч удаа авч байх бололцоотой байх мөн сургалтын асуудлыг тухайн хуульчийн эзэмшсэн мэргэжлийнхэн зарцуулсан цаг хугацаанаас нь хамааран нэг, хоёр, гурван багцаар авах зэрэг өмнө нь дөрвөн багцаар авдаг байсан.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсны нэг  шалтгаан нь Өмгөөллийн тухай хуулийг шинэчлэхээр мөн төслийг боловсруулж байгаа.

Өмгөөлөгчдийн эрх зүйтэй холбоотой асуудлыг хуучин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан байсныг салгаж тусад нь хууль болгоод өмгөөлөгчийн эрх зүйн баталгааг хангах, процессын журмаар шүүх хуралдаанд оролцох асуудлыг илүү нарийвчилж өгөх, нийгмийн баталгааг хангахад чиглэж байна. 

 С.БААСАНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж