Батлан хамгаалах салбарын өдөрлөг боллоо | News.MN

Батлан хамгаалах салбарын өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарын өдөрлөг боллоо

Батлан хамгаалах салбарын өдөрлөг боллоо

“Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг”-ийг Соёлын төв өргөөнд өнөөдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов. Арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Эрхэм хүндэт нийслэлчүүд, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Монгол цэргийн түүхэн уламжлалыг өдий болтол нэр, төртэйгөөр үргэлжлүүлж, эх орноо батлан хамгаалж байгаа, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй та бүхнээрээ бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдрийн энэ сайхан өдрийг бидэнд үлдээхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, эх орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан хүндтэй гавьяа байгуулж яваа Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсээр бахархах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ залгамжлуулах зорилгоор Монгол цэргийн өдрийг тэмдэглэж байгаа билээ. Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Энэ ч утгаараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас батлан хамгаалах салбартай нягт хамтран ажилладаг билээ. Цаашид бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб дэмжиж, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын орчныг сайжруулахад хамтран ажиллаж байгаад гүн талархалтай байна” хэмээн онцоллоо.

Өдөрлөгийн гол зорилго Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлахад оршиж байна.

Тус арга хэмжээний үеэр 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөлд дурсамж гардуулж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт болсон бөгөөд Соёлын төв өргөөний үүдний танхимд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг хүрээнд, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах, Нийслэлийн иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол хүн 2018-03-14 103.57.93.83

Цэрэг эрсдээ ажлын өндөр амжилт хүсье, Монгол улсын тусгаар тогтнол хил хязгаарын аюулгүй байдлаа та бүхэн минь нуруундаа үүрч яваа шүү, та нараараа үргэлж бахархаж явах болно. Улс орон маань ху.лгайчдаасаа салахын цагт цэрэг эрс батлан хамгаалх салбарт ажиллаж байгаа та бүгдийн нийгмийн баталгаа, зэр з****г сайжирна гэж найдаж байна. Монголчууд минь цэрэг эрсээ хүндэл, дэмж, урам өг.

Avatar

Иргэн 2018-03-14 202.9.42.152

Та нар дэмий балай үгээр хуурахын оронд хууль, зарлиг, журамаа хэрэгжүүлж цол олгох хугацаа нь болоод байхад цолыг нь олгоогүй хохироож ахмад ажилтан болгосон бэлтгэл офицеруудад цолыг нөхөн олго. Монгол улсын үндсэн хуульд хүнийг…, эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлаж үл болно гээж хуулчилсан гэтэл БХЯ алба хаагч нартаа цол олгохдоо дарга болоогүй, ахлах болоогүй гээд цол олгох хугацаа болоод байхад уолыг олгохгүй хохироож байгаа. Ерөнхийлөгчийн зарилгаа унши. Зарлигт цолыг хугацаа, ажлбн амжилтаар олго гэж зарлиг буулгасан байгаа иймд цол олгох журамандаа цол олгох хугацаа болсонч цол нь олгогдоогүй хохирсон алба хаагч нарт цолбг нөхөн олгох заалтыг тусгаж хохирсон эохүүдийг сэргээх ажлыг зохион байгуулах хэрэгтэй түүнээс хүн сонсоод өнгөрөх үг хэрэггүй энэ ажил бол бодит үр дүн авч ирсэн ажил байх ёстой . Бодит үр гарсан ажил болгохын тулд хохирсон эрхүүдийг сэргээх, төриыг одонгуудыг олгуулах гэх мэт ажилууд дэс даратай хийгдэх ёстой. Хэнд хэрэггүй аиьдаралд нэмэр болохгүы элдэв чамин үг хэрэг өхйхгүй гэдэгийг ухаарч бодох цаг болсон хэрэгжүүлэх үлдсэн !!!!!' БяХС хаана баына иым ажлуудыг хийх үүрэг өгч үр дүнг тооцон явах ёстой бусуу???????!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж