Эмэгтэй нисгэгчтэй онгоц осолдов

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэй нисгэгчтэй онгоц осолдов

Төв Пакистаны Миянвали (Mianwali) гэх сургуулийн талбайд нисэх хүчний  сөнөөгч онгоц сүйрчээ. Тийрэлтэт F-7 (Зөвлөлтийн МиГ-21 онгоцны Хятадын сайжруулсан загвар) онгоц техникийн гэмтлээс болон осолдсон бөгөөд Нида гэдэг нэртэй эмэгтэй нисгэгч жолоодож явжээ. Нисгэгч шүхрээр буухдаа гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

"Синьхуа" агентлаг мэдээлснээр ослын улмаас газарт нэг хүн амиа алдсан гэв. Онгоц унасан газрыг бүслэн хаасан байна. Тус орны нисэх хүчинд эмэгтэйчүүдийн төлөөллийг  (Pakistan Air Force Women Association, PAFWA) 1965 онд гаргаж иржээ. Гэхдээ 2003 он хүртэл эмэгтэйчүүд цэргийн үйлдвэр, эмнэлэгт нь алба хааж байсан юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж