БНСУ-ын Засгийн газар Туркийн телевизийг уучлал гуйхыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Засгийн газар Туркийн телевизийг уучлал гуйхыг шаарджээ

БНСУ-ын Засгийн газар Туркийн телевизийг уучлал гуйхыг шаарджээ

БНСУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг гэмт хэргийн сэжигтэн хэмээн ташаа мэдээлсэн Туркийн телевизийг уучлал гуйхыг шаарджээ.

БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Туркийн телевизийн нэгэн суваг энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр гэрийн үйлчлэгч филиппин бүсгүйн аллагын талаар мэдээлэхдээ сэжигтний зургийн оронд андууран БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний зургийг цацсан гэнэ.  Туркийн телевизийн суваг мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп БНСУ-д өвлийн олимпийн хаалтын ёслолд оролцохоор айлчлах үед Мүн Жэ Ин, Иванка нарыг “Тэрбумтан бизнесмен, алуурчин” хэмээн ташаа мэдээлсэн гэнэ.

Анкара хот дахь БНСУ-ын Элчин сайдын яам энэ талаар тус телевизэд гомдол гаргасны дараа тэд бичлэгийг интернэтээс устгасан боловч дээрх алдааныхаа төлөө албан ёсоор уучлал гуйгаагүй ажээ.

БНСУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэлдээ ‘Бид Анкара дахь Элчин сайдын яамаар дамжуулан уучлал гуйхыг удаа дараа шаардаж, дахин ийм алдаа гаргахгүй байхыг хүссэн” гэжээ.

Туркт ажиллаж, амьдарч буй солонгос иргэд телевизээр дээрх мэдээллийг цацагдсаны дараа Элчин сайдын яамандаа мэдэгдэж, энэ хэрэг мандсан ажээ.

Эх сурвалж: Koreatimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж