Багш нарыг цайны газар, спорт заалаа түрээсэлж урамшууллаа ав гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Багш нарыг цайны газар, спорт заалаа түрээсэлж урамшууллаа ав гэжээ

Багш нарыг цайны газар, спорт заалаа түрээсэлж урамшууллаа ав гэжээ

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг шаардаж өнөөдөр /2018.3.14/ мэдээлэл хийлээ.

Багшийн Цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул “Бид бүтэн улирал хүлээлээ. Төрийн тогтворгүй бодлого, боловсролоо орхигдуулснаас болоод багш нарын нэр төр унасан юм байна гэдгийг багш нар хэлж байгаа.

Улирлын үр дүнгийн урамшууллыг өмнө нь мөрдөж байсан.Урамшуулал 15 хувиар олгогддог байсан. Үүн дээр таван хувь нэмж 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс сар сард нь олгоно гэсэн заалт гарсан. Ингэхдээ 14 ажлыг дахин гүйцэтгэж байж таван  хувийн нэмэгдэл авах юм байна. Цайны газар, биеийн тамирын газрыг түрээсэлсэн мөнгөөр багш нарын урамшууллыг нэмнэ гэж байна. Гэтэл цайны газрыг түрээсэлсэн мөнгө Төрийн сангийн дансанд ордог. 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ мөнгө уг нь тухайн сургуулийн дансанд орох байтал одоо болтол яах нь тодорхойгүй байна” гэлээ.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Бид улсын хэмжээнд 100 хувьтай гэж хэлж болох ажил хаялт зохион байгуулсан. Тухайн үед Засгийн газраас цалинг 20 хувиар нэмэх боломж байгаа гэж ажил хаялтыг зогсоож, ширээний ард суусан. Гэтэл энэ асуудал одоо болтол чимээгүй байна” гэлээ.

Нэг багш 25-30 хүүхдэд хичээл заах нормтой аж. Гэтэл тэд 60 хүүхдэд хичээл заадаг гэнэ. Тиймээс Засгийн газар хэлсэндээ хүрч тэдний цалинг нэмэхийг шаардав.  Тэдний энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ хэлж байлаа.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж