Найз охинтойгоо муудалцсаны улмаас амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Найз охинтойгоо муудалцсаны улмаас амиа хорлохыг завджээ

Найз охинтойгоо муудалцсаны улмаас амиа хорлохыг завджээ

Баянгол дүүрэгт найз охинтойгоо муудалцсаны улмаас амиа хорлохыг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа нар амиа хорлох гэж байсан залууг аварчээ.

Амиа хорлохоор завдсан гэх залуу нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн аж.

Мөн согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохоор завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож байсан. Иймд иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна. 

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж