Италийн Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Рома клуб Украйны Шахтёр Донецк клубыг хүлээн авч Аваргуудын лигийн шөвгийн 16-н хариу тоглолтоо хийлээ. Хоёр багийн эхний тоглолт Украйнд болж талбайн эзэн Шахтёр Донецк клубын 2-1 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан. Ингээд Шахтёр Донецк клуб давуу байдалтайгаар Ром хотод хүрэлцэн ирсэн.
- Рома 1-0 Шахтёр Донецк (гоол: Э.Жеко 52’)
Рома: Алисон, А.Коларов, Ф.Фасио, К.Манолас, А.Флоренци, К.Стротман, де Росси, Р.Наингголан, Д.Перотти, Э.Жеко (Эль-Шаарави 89’), Ж.Ундер (Жерсон 65’)
Шахтёр Донецк: А.Пятов, Исмаили, Я.Ракицкий, И.Ордец, Б.Бутко, Т.Степаненко (А.Патрик 74’), Фред, Марлос (Дентиньо 84’), Тайсон, Бернард, Ф.Феррейра
Шар хуудас: А.Флоренци 39’, К.Манолас 54’, Т.Степаненко 71’, Фред 76’, Ф.Феррейра 80’
Улаан хуудас: И.Ордец 79’
Харин хариу тоглолтонд талбайн эзэн Рома клуб Э.Жекогийн гоолоор ялалт байгуулсан. Ингээд хоёр тоглолтын үр дүн 2-2 болсон ч өмнөх тоглолтонд айлын талбайд гоол оруулсан Рома клуб дараагийн шатанд шалгарлаа. Ийнхүү Италийн Рома клуб 10 жилийн дараа Аваргуудын лигийн дунд шөвөгт шалгарч байна.
Б.БЯМБАБАЯР