Азийн төлөөлөл Чон Хён 4-р шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Азийн төлөөлөл Чон Хён 4-р шатанд шалгарлаа

Азийн төлөөлөл Чон Хён 4-р шатанд шалгарлаа

Талбайн теннисний Индиан Уэлльс тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн 3-р шатны тоглолтууд өндөрлөж байна. 3-р шатанд энэ оны нээлт болоод буй Азийн төлөөлөл 21 настай БНСУ-ын Чон Хён Чехийн хашир туршлагатай тамирчин Т.Бердихийг 6-4, 6-4 харьцаатай буулган авч 4-р шатанд шалгарлаа.

Чон Хёны хувьд өдгөө 21 настай бөгөөд энэ оны эхний Их Дуулга болох Австралийн нээлттэй тэмцээний дунд шөвөгт шалгарч талбайн теннисний ертөнцөд нээлт болсон. Тэрбээр Австралийн нээлттэй тэмцээнд Германы ах, дүү Зверевүүдийг буулган аваад мөн 4-р шатанд Сербийн алдарт теннисчин Н.Жоковичийг буулган авсан. Хагас шигшээд алдарт Р.Федерертэй тоглон тэмцээнээ өндөрлүүлж Их Дуулга тэмцээний хагас шигшээд шалгарсан БНСУ-ын анхны теннисчин болоод байсан юм. Түүний амжилт бол гэнэтийнх байгаагүй. Өнгөрсөн оны 11 сард болсон талбайн теннисний ертөнцөд од болон гялалзан гарч ирж буй 21 хүртэлх насны НЕКСТ ЖЕНЕРЭТИОН тэмцээнд оролцож түрүүлсэн.

Ямартаа ч талбайн теннисний ертөнцөд Японы К.Нишикоригийн дараа Азиас гэрэлтэн гарч ирж буй БНСУ-ын залуу теннисчин Чон Хёны ялалтын буухиа үргэлжилсээр байна. Чон Хён өмнө нь АТР-н Мастерс ангиллын тэмцээний 3-р шатыг давж үзээгүй байсан бол ийнхүү анх удаагаа 3-р шатаа даваад 4-р шатанд шалгараад байна. Түүний дараагийн өрсөлдөгч 32 настай Аргентин теннисчин П.Чуэвас байх юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж